ТОП 20 индекс дахин бууралттай гарчээ

img

Монголын Хөрөнгийн бирж дээр өнөөдөр 16 ХК-ийн 16519 ширхэг хувьцаа арилжжээ. Энэ өдөр нийт 32 хэлцэл хийгдсэн бөгөөд 6,824,489.00 төгрөгийн үнийн дүнтэй арилжаа явагдсан байна.

ТОП-20 индекс 15824.78 нэгж болж, мягмар гарагийнхаас 22.02 нэгжээр буюу 0.14 хувиар буурчээ. Өнөөдөр “Блюскай секьюритиз” ХК-ийнх 14.99 хувь, “Их барилга” ХК 6.92 хувь, “Дархан нэхий” ХК-ийн үнэт цаас 3.33 хувиар тус тус өссөн байна. Харин “Гутал” ХК 12.54 хувь, “Би Ди Сек” ХК 10.85 хувь, “Ноёт хайрхан” ХК 6.98 хувиар тус тус өмнөх өдрөөсөө үнэт цаасны ханш нь буурчээ.

А.Жаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ