Чилид онц байдал тогтоов
АНУ-ын геологи судлалын төвөөс Чили улсад ойрын хугацаанд дахин газар хөдлөлт болох магадлалтай гэдгийг сануулжээ. Аврагчид аюулын бүсэд амьдарч буй 982 мянган иргэнийг нүүлгэн шилжүүлж, газар хөдлөлтийн улмаас сүйдсэн байшингийн нурангид даруулсан 2500 гаруй иргэнийг аварч эмнэлэгийн тусламж үзүүлсэн байна. Мөн газар хөдлөлтийн чичиргээ мэдрэгдсэн Перу, Экватор, Панама, Коста Рикад болон Африкийн зарим оронд гурав хоногийн хугацаатай онц байдал тогтоосон тухай “CNN” агентлаг мэдээллээ.
1
Чили улсын Ерөнхийлөгч хатагтай Мишель Бачелет зарлиг гаргаж орон даяар арван хоногийн хугацаатай онц байдал тогтоож буйгаа мэдэгдсэн юм. Тэрбээр “Газар хөдлөлтийн улмаас таван иргэн минь амиа алдлаа. Тэдний гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлж байна. Амиа алдсан иргэдийг хэн болох хаана амьдардаг эсэхийг нь судлахаар цагдаагийнхан ажиллаж байгаа. Иргэд та бүхэн Засгийн газартаа туслалцаа үзүүлэхийг хүсвэл гэр бүл болон өөрийнхөө мэдээллийг цаг тутам цагдаагийн тусгай утсанд мэдэгдэх хэрэгтэй. Харамсалтай нь миний эрх мэдэл болон аврагчдын минь ур чадвар байгалийн гамшигийн өмнө хүчин мөхөсдөж байна. Чилийн ард түмэн байгалийн гамшигийн өмнө өвдөг сөгдөхгүйгээр тэмцэхийг уриалж байна” хэмээжээ.
Чилийн Ерөнхий сайд Альфредо Морена Форум мэдэгдэл хийж газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн гэр бүлд туслалцаа үзүүлэхээ амлаж, гамшигийн улмаас орон гэрээ алдсан иргэдэд онцгой анхаарахыг хотын даргадаа үүрэг болгосон байна.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ