Хөтөч нарыг мэргэшүүлэв

img

Нийслэлийн Аялал жуулчлалын газраас тур оператор компанийн мэргэжлийн хөтөч тайлбарлагч нарт зориулсан “Музейд тайлбар хийх ур чадвар” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Сургалтад “Женко тур бюро”, “Туул трэвел”, “Грийт Чингис” экспедишн,”Монбекон”, “Монголиа экспедишн”, “Мондесковери”, “Хорсбэк тур”, “Самар мэжик тур” зэрэг 20 байгууллагын 23 хөтөч хамрагдав. Сургалтын үеэр Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Монголын Үндэсний музей, Монгол Цэргийн музей, Улаанбаатар хотын музей, Богд хааны ордон музей болон Чойжин ламын сүм музейд дадлага хийж музей тус бүрийн онцлох үзмэр, танхим хийгээд барилга байгууламжийн бүтэц, онцлог түүхийг музейн эрдэм шинжилгээний ажилтнуудаар тайлбарлуулав. Түүнчлэн “Нийслэл дэх түүхэн хөшөө дурсгал, барилга байгууламжийн тайлбар”, “Нийслэлийн түүх, Монголын зан заншил, Монгол гэрийн түүх”, хөтөч-тайлбарлагчийн мэргэжлийн ур чадвар ба анхаарах асуудлуудын талаар хөтөч-тайлбарлагч нар харилцан туршлага солилцов.

ааа

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

жуулчны жолооч:
монголчуудаа доош нь хийж жуулчдаасаа гарын мөнгө горьдсон пээдийсэн пэндгэр хамраа сөхсөн хачин царайтай гайдууд зайлтугай.монгол орны нүүр царай нисэх дээр угтсан гайдаас эхэлмой.
2014-04-03
juulchinii gaid:
zamaa medehgui ulsgulun tsaraitai shiver ni hanhalsan del sul yum goridoj yavdag jolooch nar bas hetsuu shuu
2014-04-03
жуулчны жолооч:
учраа мэдэхгүй монголоороо зөв ярьж чадахгүй ёс заншил өв уламжлалаа мэдэхгүй очих газар орон байршилаа мэдэхгүй царай муутай зан ихтэй пэндийсэн гайдууд зайлтугай.
2014-04-03