УЕПГ-т сургалт болж байна

img

 

Улсын Ерөнхий прокурорын газрын Эрх зүйн туслалцаа, Гадаад харилцааны хэлтэс Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлж байгаа техникийн туслалцааны төслийн хүрээнд энэ сарын 02-04-ний өдрүүдэд сургалт зохион байгуулж байна.

Сургалт “Эрх зүйн харилцан туслалцааны гэрээгүй нөхцөлд олон улсын хамтын ажиллагааны туслалцаа авах нь” сэдвийн хүрээнд явагдаж байгаа. Уг сургалтыг АНУ болон Англи улсаас уригдан ирсэн сургагч багш нар болох Майкл Дефо, Тристрон Хик, нар удирдан явуулж байна.

Сургалт УЕПГ-ын дэргэдэх “Сургалт судалгааны төв”-ийн байранд явагдаж байгаа ба УЕПГ-ын нэгж газруудын хяналтын прокурорууд болон ЦЕГ,  АТГ, УМБГ-ын зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Монгол банкны санхүү, мэдээллийн алба, зэрэг газруудын газар, хэлтэс, албадын дарга нар хамрагдаж байгаа юм.

.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
naash haraad suuj b gaa nudni shil zuusen * arhichin
2014-04-03