Хүмүүжигчдэд ажлын байрны санал иржээ
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газраас хүмүүжигчдийг ажлын байраар хангаж цалин олгох, цалингаас нь иргэн аж, ахуй нэгжид учруулсан хохирлыг барагдуулах зорилгоор үйл ажиллагаа эхлүүлжээ.
Тодруулбал, ШШГЕГ-ын харьяа зарим салбар нэгжийн эдийн засагчдыг баг болгон ажиллуулж эхэлсэн байна. Тус багууд 20 гаруй аж ахуйн нэгжид Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагаа, үйлдвэрлэл, бүтээгдэхүүн, ажиллах хүчийг нээлттэй танилцуулж, сурталчилжээ.
Үүний дүнд 15 байгууллагаас 745 ажлын байрны санал хүлээж авсан байна. Мөн багууд шинээр зургаан үйлдвэрийн төсөл боловсруулан холбогдох байгууллагад хүргүүлэхэд бэлэн болсон тухай албаны хүн ярьсан.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ