Шинэ элчээр Рози сонгогджээ

img

НҮБ-ын дэргэдэх Хүүхдийн сан “UNICEF” байгууллага энэ оны сайн санааны элч төлөөлөгчөөр “Victory secret”-ийн сахиусан тэнгэр Рози Хантингтон-Уайтлийг сонгосон байна. Их Британий супер модель 26 настай Рози Хантингтон “Transformers 3” кинонд гол дүр бүтээснээрээ алдаршсан юм. Тэрбээр анхны айлчлалаа Тайланд улсад хийж, “Хаян” хар салхины улмаас эцэг эхээ алдсан  хүүхэд багачуудтай уулзаж нэг өдрийг хамтдаа өнгөрүүлсэн байна.

.

Рози энэ тухайгаа “Twitter” хуудаснаа “Би жаргалтай байна. Миний өнгөрсөн амьдрал бүгдээрээ өнгө, мөнгө байж. Би жинхэнэ амьдрал, үнэн сэтгэл гэж юу байдгийг өнөөдөр л мэдлээ” хэмээн жиргэж хүүхдүүдтэй хамтдаа авахуулсан зургаа байршуулсан аж. Түүнийг ийнхүү жиргэсний дараа Розиг 1.4 сая хүн дагаж, “Twitter”-ийн шинэ баатар болгожээ. Розиг элч төлөөлөгчөөр сонгогдсон гэдгийг мэдсэнийхээ дараа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн “Twitter” хуудаснаа “Би UNICEF байгуулагад хэзээ ч урам минь хугарч байгаагүй. Тэд бусдын анхаарлыг өөртөө хэрхэн татахаа сайн мэддэг. Элч төлөөлөгчөө ч хэрхэн сонгохоо сайн мэддэг” гэж жиргэжээ.

.

2013 оны “UNICEF”-ийн элч төлөөлөгчөөр дуучин Кейти Перри, модель Миранда Керр, хөлбөмбөгчин Дэвид Бекхэм, Жастин Бэйбир болон дуучин Леди Гага нар ажиллаж байсан юм.

.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ