Хүмүүжигчдийн хийсэн бүтээгдэхүүнийг цахимаар худалдана
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газраас хүмүүжигчдийг хийсэн гар урлалын бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлах ажлыг зохион байгуулахаар болсон байна.
Үүний тулд хүмүүжигчдийн гар урлалын бүтээгдэхүүний цахим хуудсыг энэ сард ашиглалтад оруулахад бэлэн болжээ. Ингэснээр хүмүүжигчдийн урласан бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчилан, худалдан борлуулж улмаар тэднийг цалинжуулж, иргэд, аж ахуй нэгжид учруулсан гэм хорын төлбөрийг барагдуулах, цалингийн хуримтлалтай болгох аж.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ