ШШГЕГ “Авто зам экспо”-д оролцлоо

img

Монголын авто замчдын холбооноос жил бүр зохион байгуулдаг “Авто зам экспо-2014” үзэсгэлэн яармагт ШШГЕГ анх удаа оролцжээ. Тус газраас ажиллах хүчээ болон өөрсдийн үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн болох явган хүний замын 10х10 хэмжээтэй ногоон боржин чулуун хавтан, бетон хавтан, хашлага, асбальтын гол түүхий эдийн нэг эрдэс нунтгийг танилцууллаа.

Үзэсгэлэнд оролцогчид эрдэс нунтаг, ногоон боржин чулуу зэргийг сонирхож, ажиллах хүчтэй гэрээ байгуулан ажиллах боломжтойгоо илэрхийлэн хамтран ажиллах санал тавьжээ.

Мөн үзэсгэлэнг УИХ-ын гишүүн, шадар сайд Д.Тэрбишдагва сонирхож, уг үйл ажиллагаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газар оролцож байгааг онцлон үйлдвэрлэж буй эрдэс нунтгийг оюуны өмчид бүртгүүлэх боломжтой талаар санал солилцсон байна.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

uhsen hoinooo:
uhsen hoinoo shorongiihon hoorondoo bie bienee uhaad l bugsuuu uhaltsaad l bj bgaa naaduulchine yu ch hiij chadahgui
2014-04-03