Бүх нийтийн цэвэрлэгээ энэ сарын 19-нөөс эхэлнэ
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2014 онд нийслэлийн хэмжээнд хийгдэх тохижилт, ногоон байгууламж, цэвэрлэгээний ажлын талаар мэдээлэл хийлээ. Нийслэлийн хэмжээнд энэ сарын 19-нөөс эхлэн 06 дугаар сарын 28, 10 дугаар сарын 18, 12 дугаар сарын 13-нд дүүргүүдийн нутаг дэвсгэрийн хэмжээнд, 2014 оны 05 сарын 24-нд зуслан ногоон бүсийн чиглэлд бүх нийтийн цэвэрлэгээ зохион байгуулахаар болжээ.
,
Цэвэрлэгээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Хөдөлмөрийн газар, “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ, Дүүргүүдийн ЗДТГ, хороод, хог тээвэрлэгч байгууллагууд, Монголын Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөл, Монголын оюутны холбоо хамтран ажиллана.
,
Цэвэрлэгээнд оролцож байгаа байгууллага аж ахуйн нэгжүүдэд хяналт тавих, оролцоогүй байгууллагуудад мэдэгдэл, албан шаардлага хүргүүлэх, торгуулийн арга хэмжээ ногдуулна. Мөн энэ ажлын хүрээнд иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд гадна орчныхоо нийтийн эзэмшлийн зам талбай, хайс, хашлага, явган хүний замын хогийг цэвэрлэж, угаан, хаягийг стандартын дагуу шинэчилж, гэрэлтүүлгийг нэмэгдүүлэн, орчныхоо 50 м хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбай, ногоон байгууламжийг цэвэрлэх юм.
,
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Монголын оюутны холбоотой байгуулсан санамж бичгийн хүрээнд их, дээд сургуулийн оюутнуудыг их цэвэрлэгээнд идэвхтэй оролцуулах үүргийг МОХ хариуцаж байгаа юм.
,
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ