16 тэрбум гаруй төгрөгийн нөхөн олговор олгожээ
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах ажил хуулийн дагуу явж, дуусах шатандаа орсон гэдгийг Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Л.Цог хэлж байна. Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс орон нутаг дахь салбар комиссын нарийн бичгийн дарга нарт зориулж өнөөдөр хийсэн уулзалт-семинарын үеэр цагаатгалын ажлын явц, өнөөгийн байдал, тулгамдаад буй асуудал тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх зэрэг асуудлаар ярилцаж санал бодлоо солилцжээ.
Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын нарийн бичгийн даргаар томилогдсон Д.Дамбасүрэн Комисс болон салбар комиссоос цагаатгах, улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн нэр төрийг сэргээх, мөнхжүүлэх, мөн иргэдээс цагаатгалтай холбоотой ирүүлж буй санал хүсэлт тэдгээрийг хэрхэн шийдвэрлэж буй ажлыг багцлан тэдэнд танилцуулсан байна. Дараа нь уулзалт-семинарт оролцогсод улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах ажлыг орон нутагт хэрхэн зохион байгуулж байгаа, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар мэдээлжээ. 1939 оноос хойш өнөөг хүртэл 31 мянга гаруй иргэний хэрэг хилс болох нь хууль хяналтын байгууллагын шалгалтаар тогтоогдож цагаатгагдан, нэр төр нь сэргээд байна.
Улс төрийн хэргээр шийтгүүлсэн 600-гаад иргэнд холбогдох хэрэг цагаатгагдах үндэслэлгүй гэдэг нь нотлогджээ. 1998 оноос хойш нийт 18034 хүн 16 тэрбум 247,4 сая төгрөгийг нөхөх олговорт авчээ. 1990 оноос хойш Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс хэлмэгдэгсэд болон тэдний гэр бүл болох 526 хүнд 3 тэрбум гаруй төгрөгөөр орон сууц худалдан авч өгсөн байна.
Бүрэн бус судалгаагаар амьд сэрүүн байгаа хэлмэгдэгсэд 60 орчим, хэлмэгдэгсдийн гэр бүл 60 гаруй хүн, мөн хэлмэгдэгсдийн 1900-гаад хүүхэд тус тус байгаа ажээ.
,
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ