Нийслэл хотод “Smart city” хөтөлбөр хэрэгжүүлнэ

img

Сар бүрийн эхний долоо хоногийн пүрэв гаригт Ардчилсан намаас зохион байгуулдаг “4-11” сэтгүүлчидтэй хийх уулзалт өнөөдөр болж, “Smart city” буюу “Ухаалаг хот” сэдвээр мэдээлэл хийлээ. Уулзалтад  АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь, нарийн бичгийн дарга О.Чулуунбилэг, НИТХ-ын дарга Д.Баттулга, , Нийслэлийн АН-ын дэд дарга Ц.Баатархүү нар оролцов.

ы

Уулзалтын эхэнд АН-ын генсек Ц.Оюундарь “2012 онд нийслэлд АН ялалт байгуулж, хотыг удирдан, тодорхой өөрчлөлтүүд хийж байгаа. Үүний нэг нь “Ухаалаг хот” хөтөлбөр.  Монгол Улсын Ерөнхийлөгчийн "Ухаалаг төр" санаачилгын хүрээнд нийслэлийн бүтэц, үйл ажиллагааг хэрхэн ухаалаг болгох чиглэл гарган, ажиллаж байна. Ардчилсан намын дотоод үйл ажиллагааны хувьд 2014 оныг дотоод сургалтын жил болгон зарласан. Энэ хүрээнд   тав, зургадугаар сард сумдын чуулган зохион байгуулахаар ажиллаж байна.  Сумдын чуулганыг хийх төсөв, төлөвлөгөө, сургагч багш нарыг бэлтгэл ажил үргэлжилж байна” гэв.

б

АН-ын “Монгол хүн 2020” мөрийн хөтөлбөр болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн  “Том төрөөс ухаалаг  төр рүү” санаачилгыг дэмжиж  Улаанбаатар хотод  “Smart city” буюу “Ухаалаг хот” хөтөлбөрийг хэрэгжүүлэх шийдвэрийг Нийслэлийн ИТХ-аас өнгөрсөн гуравдугаар сард баталсан юм. Ухаалаг засаглал, Ухаалаг эдийн засаг, ухаалаг иргэд, ухаалаг үйлчилгээ, ухаалаг орчин, ухаалаг амьдрал зэрэг нь “Ухаалаг хот”-ыг бий болгох үндэс суурь болох бөгөөд эдгээрийг 2014-2020 онд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Ухаалаг хот нь зөвхөн дэд бүтэц, төрийн үйлчилгээг цахимжуулах, ажилтны цахим ажлын байр, иргэний вэб нэг цонх, шилэн данс, шилэн тендер, шуурхай удирдлагын төв, видео болон аудио холбооны сүлжээ, мэдээллийн сүлжээ, дата төв байгуулах зэрэг цогц үйлчилгээнүүдээс бүрдэх аж.  Энэхүү хөтөлбөрийн зорилго нь шинэ зууны хотын хөгжлийн чиг хандлага, технологийн дэвшил, иргэдийн хүсэл шаардлага, бизнесийн орчны өөрчлөлтийг шуурхай оновчтой шийдвэрлэх үйлчилгээтэй, технологижсон, ажиллаж амьдрахад таатай  ухаалаг хотыг бий болгоно гэдгийг НИТХ-ын дарга Д.Баттулга онцоллоо.

ы

Технологижсон Улаанбаатар гэдэгт wireless  сүлжээ, онлайн цаг агаар, чанар хэмжигч, онлайн хяналтын камер, хүний эрүүл мэндийг онлайнаар хэмжигч, тодорхойлогч, интернэтээр хянадаг автомашин, таблет, emap, ebook  гэх мэт зүйлс багтжээ. Тус хөтөлбөрийг хэрэгжүүлснээр иргэд төрийн үйлчилгээг гэрээсээ болон гар утаснаасаа авах бол гэрийн тань ойролцоох автобусны буудал дээр таны суудаг автобус хэзээ ирэх мэдээллийг та гар утаснаасаа авдаг болно. Мөн  төрийн бүхий л үйлчилгээг гар утас эсвэл интернэтээс авч болох боломжтой болж байгаа аж.

ы

Дээрх зурагт заасан төрийн олон үйлчилгээг шат дамжлага дамжихгүйгээр авах боломжтой.

ы

Жишээ нь иргэд гар утсаараа төрийн үйлчилгээний мэдээлэл авч, шинээр худалдан авах гэж буй барилгын талаарх мэдээллээ оруулаад хайхад тухайн барилга зөвшөөрөлтэй эсэх, хэзээ ашиглалтад орсон, Хотын дарга хаана ямар ажил хэрэгжүүлж байна зэрэг бүхий л мэдээллийг шуурхай авдаг болох юм. Мөн тус хөтөлбөрийн хүрээнд хотын дүрмийг боловсруулж байгаа аж. Иргэд нийслэлийн иргэн болохын тулд хотын дүрэмд суралцаж түүнийг дагаж мөрддөг болно гэдгийг албаныхан хэлж байна.

ый

Цогц байдлаар "Ухаалаг Улаанбаатар" хөтөлбөрийг хэрэгжүүлснээр дараахь байдлаар өөрчлөгдөнө гэж үзжээ.

s

•  Иргэдэд шударга, шуурхай чирэгдэлгүй, хямд үйлчилдэг хот болно •  Хотыг ухаалгаар удирдах мэдээлэлтэй болно •  Авлигагүй, бизнест ээлтэй хот болно •  Хотын хэмжээнд сайн засаглалыг бүрдүүлнэ •  Салангид бус, нэгдсэн системтэй хот болно •  Төрийн үйлчилгээний хурд 50-аас 90 хувь хурдсана •  Улаанбаатар хотод бизнес чвуулах зардал 20-оос 50 хувь хямдарна •  Гэмт хэргийн гаралт 20-оос дээш хувиар буурна •  Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагааны үр ашгийг салбар бүрт 10-аас 100 дахин нэмэгдүүлнэ •  Иргэд 200-аас олон төрлийн үйлчилгээг нэг цонхоор авдаг болно •  Нээлттэй мэдээллүүдийг иргэн бүрт хүргэх суваг бий болгоно

s

2014 онд хот тохижилтын асуудлаар тодорхой үр дүнд хүрч, гэр хорооллын дахин төлөвлөлтийг 20 байршилд барилгын ажил нь энэ жил эхлүүлэх, хотын шинэ төвийн бүтээн байгуулалтыг эхлүүлэх зэрэг олон ажлыг төлөвлөж ажиллаж байгаа юм байна.  Түүнчлэн “Ухаалаг хот” хөтөлбөр хэрэгжүүлээд эхлэхээр байгальд ээлтэй, эрүүл мэндэд хоргүй ногоон хот бий болгох боломжтой гэв. “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөр нь манай нийслэл шиг орчин үеийн метрополитан буюу их хотод зайлшгүй байх ёстой хөтөлбөр бөгөөд хуучин аргаар шийдэх боломжгүй суурь асуудлуудыг шийдвэрлэх шинэ арга зам гэдгийг хуралд оролцогчид онцолж байлаа.

s

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bolomj:
za shineer mongo ideh bolomjuudaa gargajee...
2014-04-04
uhaalag hun:
her huedan ehleh um bol doo
2014-04-03