Ам.долларыг хазаарлаж чадах уу

img

Монгол төгрөгийг хүчгүйдүүлж буй ноён доллар ахиад чангарлаа. Гэхдээ энэ удаад өмнөх шигээ 2-3 өдөр өсөөд эргээд буух бус өнгөрсөн долоо хоногт өссөн ам.долларын төгрөгтэй харьцах ханш өнөөдөр ч 1790 хэвээр байна. Тодруулбал, Найман шарга дээр өчигдөр 17.00 цагийн байдлаар ам. долларын ханш 1790 төгрөг, юань 288.5, рубль 50.70, евро 2498 төгрөг байна. Тэгвэл Монголбанк өнөөдөр өглөө зохион байгуулсан ээлжит гадаад валютын дуудлага худалдаагаараа ам.долларыг 1784 төгрөгийн хаалтын ханшаар 16.4 сая ам.доллар арилжааны банкуудад худалджээ.

.

Бүтээн байгуулалтын улирал эхэлсэнтэй холбоотойгоор буюу улирлын чанартай ам.долларын ханш өсч байгааг мэргэжилтнүүд тайлбарлаж байгаа. Хэдийгээр ам.долларын нөөц бүрдүүлэх алт тушаалт өмнөх онтой харьцуулахад энэ оны эхний 2 сард 2.6 дахин нэмэгдсэн, мөн хөрөнгө оруулалт 2013 оноос өсч буй гэж салбарын яамнаас мэдээлж буй ч энэ нь одоохондоо ам.долларыг хазаарлахад төдийлөн нөлөөлж чадахгүй нь бололтой.

.

А.Жаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

.....:
чадахгуй болсоон.
2014-04-04
zochin:
husbel chadna shdee
2014-04-04
erdene:
naad horoo uuruu l heregle
2014-04-04
tegreg:
odoo yanaa bi chini
2014-04-03