Ц.Оюундарь: ҮЗХ-г хуралдуулах шаардлагагүй гэж үзэж байгаа

img

Өнөөдөр АН-ын сэтгүүлчидтэй уулздаг "4-11" уулзалт боллоо. Энэ үеэр тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундариас намын үйл ажиллагаатай холбоотой асуудлыг тодруулсанаа хүргэж байна.

.

-Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны уулзалт тавдугаар сард болно гэж байсан ч намын зүгээс тодорхой мэдээлэл гарахгүй байна. АН-ын дотоод зөрчлөөс болж ҮЗХ-гоо хуралдуулахгүй байгаа гэсэн мэдээлэл ч байна. ҮЗХ-ны хурлын тов гарсан уу?

-Манай намын дүрмээр ҮЗХ-ны хурал жилд хоёр удаа хуралддаг. Хурлын товыг намын дарга эсвэл ҮЗХ-ны гишүүдийн 3/1-ийн санаачилгаар хийдэг. Улс төрийн намуудын хууль батлагдах гэж буйтай холбоотойгоор хуулийн төслийг бүх аймаг, дүүргийн намын дарга нарт танилцуулсан байгаа. Гүйцэтгэх зөвлөлийн хуралд ч мөн ялгаагүй энэ хуулийн төслийн талаар дэлгэрэнгүй танилцуулгыг хийсэн байгаа. Үүнтэй холбоотойгоор гүйцэтгэх зөвлөлөөс ойрын хугацаанд ҮЗХ-г хуралдуулах шаардлага байхгүй гэж үзэж байгаа. Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар ҮЗХ-ны гишүүдийн 3/1 нь санаачилга гаргаад хуралдах шаардлагатай гэж үзвэл тогтоолоо гаргаад хуралдуулах боломжтой.

.

- Дархан уул аймаг, Хан-Уул дүүргийн АН-ынхан хоорондоо хэрүүл маргаантай байгаа. Хоёр тамгатай байх жишээтэй. Энэ маргааныг хэрхэн шийдвэрлэх вэ?

-Манай нам хэвтээ тогтолцоотой. Тухайн аймгийн намын хороо хуралдаад даргаа сонгодог. Түүнээс биш намын дарга аймаг, дүүргийн намын дарга нарыг батламжилдаггүй. Тэгэхээр тухайн орон нутгийнхан намын хорооныхоо хүрээнд асуудлаа шийдэх ёстой.

.

-Дээрх асуудал дээр намын хяналтын хороо буруу шийдвэр гаргаж, нэг талд ажилласан гэдэг яриа гарсан. Энэ асуудалд ямар тайлбар өгөх вэ?

-Манай намын хяналтын хороо бие даасан байгууллага. Намын хэрэг эрхлэх газартай огт хамаагүй. Энэ бол намын их хурлаар байгуулагддаг дарга ч нөлөөлж чадахгүй бие даасан байгууллага. Энэ байгууллагад тухайн намын хороо маргаантай асуудлаа шууд тавьж болно. Тэгээд Хяналтын ерөнхий хороо нэгдсэн хуралдаанаар шийдвэр гаргадаг. Хяналтын ерөнхий хорооны дарга ганцаараа шийдвэр гаргадаггүй.

.

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

батаа:
хууль дүрэм ингэж алтанхуяг оюундарь нарын санаачлагаар гужль болж бгаа юм бна .ан гишүүд босох цаг болжээ. ардчилал мөхөж бна .алтанхулхийг авч хаях хэрэгтэй
2014-04-05
багануур дүүргийн ардчилсан намын гишүүн :
бат-үүл дарга аа багануур дүүргийн ардчилсан нам таниас болж хэд хэд хуваагдлаа. намын даргаа дүүргийн засаг даргад дэвшүүлээд итх-н тогтоол гараад таньд өргөн бариад 3 сар боллоо. захирамжаа гаргаачээ бид тэвчээртэй хүлээж байгаа шүү.
2014-04-04
.....:
манай ардчилсан нам унэхээр дампуурчээ.
2014-04-04
анам:
шинэчлэлийн хөдөлгөөнийхөн гэж юу байсийн. дандаа ман-ы гар хөлүүд .
2014-04-04
зочин:
ман ардын байдаггүй,ан ардчилсан байдаггүй гэдгийг одоо болтол ойлгоогүй яваа юм уу та нар
2014-04-04
монгол:
монгол төрийн дампуурлын бодит жишээ болсон гансек.
2014-04-04
шинэчлэлийн хөдөлгөөн:
дарханы ардчилсан намыг 10 жил хулгайч , луйварчдаар удирдууллаа. одоо яах вэ чи инээж л бай жилийн дараа ардчилсан намд татвараа төлсөн 4000 хүнийг яаж даапаалж байгаагийнхаа хариуг төв намынхан авна аа ... уих сонгуулийн өмнө ардчилсан намын олон мянган гишүүдийн 10 жилийн бухимдлыг хэн ч зогсоож дийлэхгүй шүү ... их шудрага хүн гэж итгэж байсан та арай л бишээ ... өнөөдрийг аргалж болно ирээдүйг бол чадахгүй шүү
2014-04-04
uneniig xelegch:
сонгиноxайрxан дүүргийн ардчилсан нам булшлагдаад байна, зундуйдаваа , төмөр, пүрэвбаатар гэсэн xэдэн тмс-н гарууд чинь намийг xүчийг сулруулж 2 xувааж , гишүүдийг ялгаварлан гадуурxаж байна , алтангадас фракцийг дэмжиxгүй бол зайл гэдэг, xороодийн үүрүүдийг xүчээр булаан авч дандаа увс-н xүмүүсээр дарга болгож байгаа алтанxуяг тийм үүрэг даалгавар өгсөн юм шиг байгаан, эсвэл мөнгөтэй туxайн xороо орон нутгийг юу ч мэдэxгүй манууxай ирж байна , үүнийг анxааралдаа аваxгуй бол 2016 онд сонгиноxайрxан тэр чигээрээ ман болно шуу , xүний идэш болж байгаагаа мэдээрэй . сонгиноxайрxан дүүргийн 3.5.6.7.8.9.10.11.12.18.21.23.24.25.28.29.31 xороодийн ардчилсан намийн үе үейин гишүүд дэмжигч нараас.
2014-04-04
uneniig xelegch:
сонгиноxайрxан дүүргийн ардчилсан нам булшлагдаад байна, зундуйдаваа , төмөр, пүрэвбаатар гэсэн xэдэн тмс-н гарууд чинь намийг xүчийг сулруулж 2 xувааж , гишүүдийг ялгаварлан гадуурxаж байна , алтангадас фракцийг дэмжиxгүй бол зайл гэдэг, xороодийн үүрүүдийг xүчээр булаан авч дандаа увс-н xүмүүсээр дарга болгож байгаа алтанxуяг тийм үүрэг даалгавар өгсөн юм шиг байгаан, эсвэл мөнгөтэй туxайн xороо орон нутгийг юу ч мэдэxгүй манууxай ирж байна , үүнийг анxааралдаа аваxгуй бол 2016 онд сонгиноxайрxан тэр чигээрээ ман болно шуу , xүний идэш болж байгаагаа мэдээрэй . сонгиноxайрxан дүүргийн 3.5.6.7.8.9.10.11.12.18.21.23.24.25.28.29.31 xороодийн ардчилсан намийн үе үейин гишүүд дэмжигч нараас.
2014-04-04
hikii:
hevtee togtoltsoo gej bnaa bas.....? haa ch yavsan medleggui gedgee haruulj bhiin..... hoid solongost ochjood bas tenegteed..........bas namuudiin darga nartai uulzahdaa bas jagaad zagnuulaad bsan .... neeh medhiireh geed amitnii eleg doog boloh um daa
2014-04-03
dqrkhan:
darkhanii anamin anhoroo huraldad.mun3sariin 22nd dotood songuulia ywuulsan.90 gishvvn shiner songogdson.zuw shtee.aimgiin namiin horoo dotroo shiideh asuudal.munkhdashd amjit hvsie.
2014-04-03
adiya:
dur esgegch!!!! ed bol hudlaa
2014-04-03
dyr isgesen huuramch ardchilal!!!:
arai ch dee. mongolchuudiin amidral hetsyydej baina. getel ene hyn ichihgyi hudlaa yariad suuj baina.
2014-04-03
зочин:
дүр эсгэсэн хуурамч ардчилсан лалрууд жинхэнэ ардчиллыг нухчин дарж байна.энэ авгай түүхэнд ялтан болж үлдэнэ гэдгээ мэдэхгүй яваа даа хөөрхий.
2014-04-03
аргагүй ш дэ:
аргагүй ш дээ хөөрхийс үнэнээс айж байна
2014-04-03