Чилид 7.8 магнитудын газар хөдлөлт боллоо
Чили улсад дахин 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Энэхүү газар хөдлөлт тус улсад болсон гурав дахь газар хөдлөлтөөр бүртгэгдэв. 7.8 магнитудын газар хөдлөлтийн голомт нь далайн ёроолоос 20 км-ийн гүнд болсон тухай АНУ-ын Геологийн судалгааны хүрээлэнгээс мэдэгдсэн байна. Чичирхийллийн төв цэг нь Чилийн боомт Икикей хотын баруун хойд эргээс 23 км-ийн зайд байгаа гэнэ.
Дээрх газар хөдлөлт болохоос нэг цагийн өмнө 6.4 магнитудын газар хөдлөлт бүртгэгдэж Икикей хотын 200 мянган иргэнийг яаралтай аюулгүй газар шилжүүлсэн аж. Чилийн эрх баригчид Номхон далайн эрэг хавийн бүс нутгаас оршин суугчдыг нүүлгэн шилжүүлжээ. Түүнчлэн Перу улсын өмнөд бүс нутагт цунами болж магадгүй хэмээн цаг уурчид анхааруулсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.
Чили улсын Икикей хотын ойролцоох Номхон далайн эрэгт өчигдөр 8.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон юм. Үүнээс сэргийлж нэг сая гаруй оршин суугчдыг нүүлгэн шилжүүлсэн гэж Дотоод хэргийн сайд Родриго мэдэгдсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ