Өнөөдөр болох үйл явдлын тойм
09:00 цагт 4500 оюутны Flassh Mob болно. Уг арга хэмжээгээр оюутнууд ногоон байгалиа аварч хамгаалах болон Архигүй ирээдүйн төлөө нэгдэцгээе уриалгыг олон нийтэд уриалах юм.
5
Монголын Хуульчдын холбооны 304 тоотод
09:00 цагт Монголын Хуульчдын холбооны Өмгөөлөгчдийн хороо, Монголын Өмгөөлөгчдийн холбооноос “Өмгөөлөгчийн мэргэжлийн нэр хүнд” сэдэвт дугуй ширээний ярилцлагыг зохион байгуулна.
5
ШУА-ийн хүрээлэнгүүдийн нэгдсэн байрны хурлын танхимд
09:30 цагт “Ургамлын биотехнологи-2014”эрдэм шинжилгээний бага хурал болно
6
Налайх дүүрэгт
10:00 цагт Нийслэл, дүүргийн ИТХ-ын дарга нарын ээлжит уулзалт Налайх дүүрэгт болно. Уулзалтаар энэ жилийн хот тохижилтын чиглэлээр хийх ажлын талаар танилцуулж санал солилцоно. Уулзалтад НИТХ-ын дарга Д.Баттулга, Улаанбаатар хотын Ерөнхий менежер Б.Бадрал, Улаанбаатар нэгтгэлийн дарга Д.Энхсайхан нар оролцоно. Сэтгүүлчдэд зориулсан унаа Хангарьд ордны урдаас 09:00 цагт хөдөлнө.
6
Мишээл экспо төвд
11:00 цагт нийслэлийн аялал жуулчлалын газраас зохион байгуулж буй HOREKA үзэсгэлэнгийн нээлт болно.
6
Хэвлэлийн Хүрээлэнд
11:00 цагт Зах зээлийн нөхцөлд хөрвөх чадвартай, үндэсний чадварлаг маркетеруудыг системтэй бэлтгэхтэй холбогдуулан Эдийн засгийн эрдэмтэн багш нар Монгол улсын хэмжээнд дөрөвдэх жилдээ зохион байуулж буй үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл хийнэ.
6
ҮХАА-н 1 давхарын хурлын зааланд
11:30 цагт Хаваржилт болон шүлхий өвчний талаар хэвлэлийн бага хуралтай.
6
МҮЭХ-нд
12.00 цагт цалингийн нэмэгдлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал болно.
6
"HI FI music records"-д
12:00 цагт "Загасан ширээт тамга" хамтлагийн "Ширээт гал" цомгийн нээлт болно.
6
Үндэсний мэдээллийн төвд
12:30 цагт “Монгол улсын төлөө зүтгэе”, “Олон нийтийн хяналт” ТББ-аас улсын үндэсний аюулгүй байдал алдагдсан, эрх зүйн шинэчлэл олон нийтэд хүндээр тусч байгаа тухай хэвлэлийн бага хурал зарлалаа.
6
Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын “Хурлын танхимд”-д
14:00 цагт Хөдөлмөрийн хэлтэс, Замын цагдаагийн хэлтэс хамтран Засгийн газраас хэрэгжүүлж буй “40-с дээш насны иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 40-өөс дээш насны 32 иргэнийг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын ажилтнаар ажиллуулах талаар чиглэл өгч хамтран ажиллах гэрээ байгуулна.
6
Бусад
18:30 цагт Contemporary Art of Mongolia II - special opening event with artists / Тусгай нээлтийн арга хэмжээ уран бүтээлчидтэй хийх уулзалт болно.
6
MN мэдээллийн төвд
11.00 цагт Судалгаа, эрдэм шинжилгээний “Стратеги” академиас улс төр, нийгмийн амьдралд хийгдсэн сүүлийн үеийн судалгааны дүнг танилцуулна.
11.30 цагт Иргэний нийгмийн байгууллагуудын “Монголдоо сайхан амьдармаар байна” үндэсний анхдугаар чуулганд оролцогч 109 байгууллага ирэх даваа гаригт жагсаал зохион байгуулах тухай мэдээллийг сонирхоорой.
6
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ