Санал асуулгын дүн гартал хогны уутыг үргэлжлүүлэн тараана

img

 

Нийслэлийн есөн дүүргийн айл өрх, албан байгууллагуудад өнгөрсөн оны 9 сараас эхлэн хогны уут тарааж эхэлсэн. Нэг сард 15 ширхгийг үнэ төлбөргүй олгох  хогны уутны зардлыг  хог хаягдлын үйлчилгээний хөлс болох 2500 төгрөгийн төлбөрт багтаан тооцож байгаа юм.

Гэвч айл өрхүүд энэхүү ногоон уутанд хогоо хийдэггүй, чанарын шаардлага хангахгүй байна гэсэн яриа их гарч байгаа. Тиймээс энэхүү  уутны тараалтыг  цаашид үргэлжлүүлэх эсэхийг шийдэх санал асуултыг иргэдийн дунд явуулах тогтоолыг НИТХ-аас өнгөрсөн сард гаргасан юм. Гэхдээ иргэдээс санал асуулга авч, дүнг нэгтгэтэл хогны ногоон уутыг үрггэлжлүүлэн таарахаар болсон байна.

,

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
хогний уут гэж мөнгө идэхийн нэг хэлбэр. энэ их мунгуур эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн аль нэгийг бариач. иймхэн юмыг шийдэж чадахгүй хотын дарга байхдаа яахав. мөнгөө кармаандаа хийх гээд байж ядаж байгааг нь ард түмэн бүгд мэдэж байна. ард түмний амьдрал хэдий хүнд байга ч нэг муу хогны уутаа авч дөнгөхтэйгээ л байна шүү. тэгээд ямар утсаар санал авах нь тодорхойгүй......
2014-04-04
soko:
hognii uut taraagaad hereggui gej ehendee bodoj baisan heregtei zuild zartsuulsan deer gej bodoj baisan tghdee hognii uut taraahaa baisnaas hoish orts hogoor duursen il zqadgai hog tiimees hymd zardlaar taraasan deer yum bn
2014-04-04
бат үүлээ:
баатар бат үүлээ санал асуулгаасаа илүү энэ сэтгэгдэлүүд илүү унш уутныхаа оронд хогны сайн машин ав хэдэн хүн ажилтай болго хогоо тасралтгүй тогтмол ачаад бай бөөгнөрсөн хог л хог болж байгаа болохоос цагаа нарийн баримтлаад ачаад байхад хуримтлагдахгүй хийсэхгүй ууттай уутгүй болно монголд юу л байна уут л байна нэгэнт хогоо ялгаж боловсруулах төвшинд хүрээгүй юм чинь ямар уутанд ямар хог хийх нь хамаагүй ш дээ иймхэн юм л сэтгэчих л дээ мөнгө саахаа л бодоод байх юм наад тэнэг асуулгаа ч зогсоо ядаргаа ноёны бөх унчаад л дахиулаад байдаг шиг өөртөө таалагдсан санал гаргуулах гээд л тэр санал сауулга чинь ил тод хаана ямагдаж байна
2014-04-04
уб-чууд:
эхлээд хог түүдэг, хогны уутыг урж дотроос нь юм авдаг хүмүүсыг эрүүлжүүлж, ажилтай болго.... тэгээд хог түүдэг хүнгүй болсоны дараа наад хогны ногоон уутаа тараагаач.....
2014-04-04
зочин:
бат-үүл одоо болио
2014-04-04
зочин:
хогийн уутанд зарцуулж байгаа төсөвөө өөр нэн шаардлагатай газарт нь зарцуулсан дээр байх аа. уут тарааснаар хүмүүс хог хаягдлаа тэр бүр хийх нь ховор тэгээд ч уут зэргийн юмыг айл өрхүүд аргална. хогийн уут нэвтрүүлснээр хог хаягдал илүү их замбараатай хаягдаж байгаа үр дүн харагдахгүй байна
2014-04-04
гэр бүлийн санал :
манай эхнэр хогийн уут авахгүй гээд байдаг би авна зөв гээд байдаг.бид 2 хоорондоо тар түр гээд байж байтал манай хүүхдүүд санал хураах боллоо.2 хүүхэд 1 ач нэмж оролцоод нийлээд санал хураагаад гараа өргөх юм боллоо.эхнэр маань ялагдсан л даа
2014-04-04
зочин:
манайх франц биш, манайх япон биш, солонгос ч биш, манай улс уут хэрэглэх хэмжээнд тэгтлээ ухамсар суугаад хөгжчихөөгүй байна, хогны уутыг манайд дахин боловсруулж байгаа юм уу, үгүй байх дөө
2014-04-04