Ким Чен Уны захиаг уншиж сонсгожээ
АНУ, Өмнөд Солонгос, Японы эрх баригчид Хойд Солонгосын асуудлаар ярилцаж, өөрсдийн байр сууриа солилцсон тухай “yonhapnews.co.kr” мэдээллээ. Сөүл хотноо гурван орны Батлан хамгаалах яамны сайд нар Баруун тэнгисийн маргаантай арал дээр байрлаж буй Өмнөдийн цэргийн хуаран руу чиглүүлсэн алсын болон дунд тусгалын пуужингийн асуудлаар өчигдөр ярилцжээ.
Өмнөд Солонгосын Батлан хамгаалахын сайд хэвлэлийхэнд Ким Чен Уны гарын үсэгтэй анхааруулга өгсөн захиаг уншиж сонирхуулсан аж. Захианд “Хойд Солонгосын хил орчимд байрлаж буй Өмнөд Солонгосын цэрэг нэг л буруу алхам хийсэн тохиолдолд маргаантай арал руу чиглүүлсэн пуужингаа харвах болно. Бид урьдчилсан сануулга өгөхгүй гэдгээ мэдэгдэж байна. Хойд Солонгосыг өдөөн турхирсан үйлдлээ зогсоохгүй бол энэ сардаа багтааж дахин пуужингийн туршилт хийх болно” гэж бичжээ. Батлан хамгаалахын сайд Ким Нам Хэ уг захиаг уншиж сонирхуулсаны дараа “Гурван орон хамтарч Хойд Солонгост хариуг нь барих болно” хэмээн мэдэгджээ.
Ерөнхийлөгч Пак Ын Хе удирдагч Ким Чен Унтай уулзах хүсэлтэй байгаагаа илэрхийлсээр байгаа ч өнөөг хүртэл ямар ч хариу ирээгүй юм. Тэрбээр, 1997 онд өмнөх удирдагч Ким Ир Сэнтэй уулзаж, дайны үеэр хагацсан гэр бүлүүдийг уулзах асуудлаар хэлэлцэж, тус хэлэлцээр амжилттай болсон юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ