Нисгэгчгүй онгоцыг Хойд Солонгосынх гэв
Өмнөд Солонгосын Пажү хот болон Пегнёнгду арал дээр унасан нисгэгчгүй аппаратыг тагнуулын зорилгоор Хойд Солонгос хөөргөсөн нь илэрсэн тухай “yonhapnews.co.kr” агентлаг мэдээллээ. Нисгэчгүй энэ онгоцонд японы дүрс бичлэгийн камер байрлуулсан байсан бол нисэх аппаратын бусад эд ангийг Хойд Солонгос өөрсдөө үйлдвэрлэсэн гэдгийг Өмнөд Солонгосын тагнуулын албанаас мэдэгджээ.
Энэхүү нисгэгчгүй онгоц Өмнөдийн хилийг амжилттай давсан боловч техникийн улмаас дэлбэрсэн аж. Өмнөдийн тагнуулууд онгоцны эхний үлдэгдлийг гуравдугаар сарын 24-нд илрүүлсэн бол, гол мэдээлэл цуглуулж байсан их тархийг энэ сарын 1-нд олжээ. Дүрс бичлэгийн камерын санамжаас Өмнөд Солонгосын мэргэжилтнүүд цэргийн байгууламжууд болон Ерөнхийлөгчийн ордны зургийг сэргээж үзсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ