Кейни Уэст охиноо загнажээ
Реалити шоуны од Ким Кардашиан Өмнөд Солонгос дахь амралтаа дуусгаж эх орондоо ирсэн тухай “dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр өчигдөр орой сүйт залуу Кейни Уэст болон охин Норитойгоо Лос Анжелес хотоор зугаалж байхдаа багагүй аялал явдалтай таарсан тухай гэрчүүд ярьцгаажээ. Гэрчүүд “Хосыг зугаалж байхад гэрэл зурагчид тэдний зургийг авах гэж оролдох үед Нори охин уйлжээ. Энэ үеэр Кейни Уэст маш их уурласан. Ким Кардашин руу муухай харсанаа Нори охиндоо хандаж “Чимээгүй бай. Би дахин хэлэхгүй шүү, Нори” гэж загнасан” гэж ярьцгаажээ.
Тэднийг машинтайгаа хөдөлсөний дараа гэрэл зурагчид дагасаар байсан аж. Харин Кейни машиныхаа бүх цонхыг онгойлгоод “Чаддаг юм бол охины минь уйлж буй зургийг аваарай” хэмээн орилсон гэж “Hollywood.com” сайтын гэрэл зурагчин ярьжээ. Энэ үед Кейни маш хурдтай явж байсан гэжээ.
Тус явдлын дараахан Ким блогтоо “Ээ бурхан минь. Та бүхэн биднийг зүгээр орхиод өгөөч. Энэ гэрэл зурагчдын мөрдлөгөөс болж гэр бүл минь хагарч байна” хэмээн бичсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ