Баянхонгор аймагт ингэ ихэрлэжээ

img

Үйлдвэр хөдөө аж ахуйн яамнаас мэдээлснээр энэ оны эхэнд 19,4 сая хээлтэгч мал тоологджээ. Үүнээс олон жилийн дунджаар 80 хувиар төл авна гэж үзвэл 15,5 сая төл хүлээн авах урьдчилсан тооцоо байгаа аж. Одоогийн байдлаар авбал зохих төлийн 36 хувийг хүлээн аваад байгаа юм байна.

Тодруулбал, 21 аймаг, нийслэлээс авсан мэдээгээр 5598,8 мянган эх мал төллөж, 5585,3 мянган төл бойжиж байгаа ба 16,9 мянган ботго, 22,1 мянган унага, 94,2 мянган тугал, 2793 мянган хурга, 2658 мянган ишиг хүлээн авснаар төл бойжилт 99,8 хувьтай байна.

Дашрамд сонирхуулахад, Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Уртын голын II багийн малчин Ц.Раднаагийн таван настай ингэ, Увс аймгийн Наранбулаг сумын Улаан үзүүр багийн малчин У.Магсаржавын 15 настай ингэнээс тус тус ихэр ботго төржээ. Мөн Увс аймгийн Тэс сумын Нуур багийн малчин н.Намбарын хотонд дөрвөн ихэр ишиг мэндэлсэн байна.

Мал төллөлт хамгийн их хувьтай нь Ховд аймаг байгаа бол Баян-Өлгий аймагт 61,6, Дундговь 45,4, Увс 43,8 хувьтай байна. Харин бусад аймагт 40 хүрэхгүй хувьтай байгаа аж.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ