Нисэх орчмын цэвэрлэх байгууламжийн нээлт болно
Нисэх орчмын цэвэрлэх байгууламжийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр 15.00 цагаас Буянт-Ухаа хорооллын ойролцоо болно. Нээлтэд Барилга хот байгуулалт сайд, Байгаль орчин ногоон хөгжлийн сайд, Нийслэлийн Ус сувгийн удирдарх газрын дарга оролцоно.
Улаанбаатар хотын баруун өмнөд шинэ суурьшлын бүсэд ашиглагдах 20 000 м3бохир ус цэвэрлэх байгууламжийн ажил “Дэд бүтэц” төслөөр хэрэгжиж байгаа. Буянт-Ухаа орон сууцны хорооллын 160 мянган хүн амд зориулан хоногт 20 000 м3 бохир ус цэвэрлэх хүчин чадал бүхий шинэ цэвэрлэх байгууламжийг 2015 онд ашиглалтанд оруулах төсөл хэрэгжиж байгаа юм. Улаанбаатар хотын хэмжээнд одоо ашиглаж байгаа хоёр цэвэрлэх байгууламж болох Төв цэвэрлэх байгууламж, Нисэхийн одоогийн цэвэрлэх байгууламжид нөөц хүчин чадал байхгүй, ашиглалтын хүндрэл үүсдэг учир Нисэх орчимд шинэ цэвэрлэх байгууламж барих шаардлагатай болсон юм.
Төслийн гүйцэтгэгчээр БНТУ-ын компани ажиллаж байгаа бөгөөд шинэ суурьшлын бүсийн бохир усны найрлагад ахуйн бохир ус давамгайлдаг тул цэвэрлэгээний дэвшилтэт аргыг сонгож, тус бүр нь 10 000 м3 бохир ус цэвэрлэх хоёр модулиар төлөвлөжээ.
,
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ