Газар хөдлөлтийн үеэр 300 гаруй хоригдол оргожээ
Чили улсад энэ сарын 1-нд 8.2 магнитудын газар хөдлөлт болж тус улсад онц байдал зарласан юм. Газар хөдлөлтөөс болж нурсан Икике хотын эмэгтэйчүүдийн шоронгоос мягмар гарагийн орой 300 гаруй хоригдол оргосон тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Цагдаагийнхан 16 хоригдлыг барьсан гэв. Газар хөдлөлтийн үеэр шоронгийн баруун хана нь нурсан учир хоригдлууд ингэж олноороо зугтсан байна. Чилийн Ерөнхийлөгч хатагтай Мишель Бачелет энэ явдалд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж, шоронгоос оргосон хоригдлуудыг нийгэмд аюул учруулахаас өмнө барьж хорихыг тушаажээ.
Икике хотын эмэгтэйчүүдийн шоронгийн дарга Морена Иранши “8.2 магнутын газар хөдлөлт болох үед шоронгийн төв хаалга болон баруун хана нурсан. Энэ үеэр оргохыг оролдсон олон хоригдлууд харгалзагч нарыг гэмтээж, аюул учруулсан. Барилгын нурангид даруулж дөрвөн эрэгтэй, нэг эмэгтэй нас барсан” гэжээ.
Чилийн боомт Икикейд өчигдөр 16 цагийн үед дахин 7.8 магнитудын газар хөдлөлт болж, нэг хүн амиа алдсан байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ