Ромын Пап ламтанд дарс бэлэглэв

img

Их Британий хатан хаан II Элизабет болон түүний нөхөр гүн Эдинбургский Филипп нар Итали улсад албан ёсны айлчлалаа эхлүүлсэн тухай “Yahoo.com” мэдээллээ. Хатан хаан тус улсын Ерөнхийлөгч Жиоржио Наполитанотай уулзсаны дараа Ромын Пап лам Францистай уулзжээ. Хатан хаан Пап лам нар анх удаагаа уулзаж байгаа нь энэ юм. Ромын Пап хатан хааныг өөрийн хувийн Санта-Марта эдлэнд хүлээн авч гарын бэлгээ өгчээ. Пап лам хатан хаанд “Католик шашны үүсэл гарал” гэх ном бэлэглсэн бол II Элизабет  ламтанд 120 жил дарсан улаан дарс, виски бэлэглэжээ.

Энэхүү айлчлалын гол зорилго нь Англи болон Ромын католик сүмийн хоорондох харилцааг бэхжүүлэх зорилготой аж. II Элизабет өнгөрсөн онд Ромд айлчлахаар төлөвлөж байсан биеийн байдлын улмаас хойшилсон юм. Хамгийн сүүлд Хатан хаан 2000 онд Ром болон Миланд айлчилж байжээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

111111:
эртний хоёр том дайсан уулзсан юм биз дээ. . .
2014-04-04
hunnu:
romyn aav lamtand dars beleglev
2014-04-04
guest:
эдинбургский филипп гэдгийн орчуулга нь эдинбургийн гүн филипп
2014-04-04