Викториа Бекхэм Холливуудын ододтой хамтарна

img

Загвар зохион бүтээгч, “Spice girls” хамтлагийн экс гишүүн Викториа Бекхэм Холливуудын А зэрэглэлийн уран бүтээлчтэй хамтарч, тэдний хувцсыг урлахаар болсон тухай “Dailymail.co.uk” мэдээллээ. Викториа эхний ээлжинд жүжигчин Камерион Диаз, Деми Мур, Мила Кунис, Эва Лонгира, дуучин Женнифер Лопез, Шерли Коул, Беойнси болон Опратай хамтран ажиллаж, тус бүрт нь 2-3 загвар зохион бүтээхээр болсон байна.

Жүжигчин Камерион Диаз Викториа Бекхэмийн урласан даашинзыг өмсч “Glamour” сэтгүүлийн шинэхэн дугаарын нүүр хуудсыг чимжээ. Тус сэтгүүл өнөөдрөөс эхэлж худалдаан гарч байгаа юм. Канад улсад зохион байгуулагдаж буй “Fashion awards”-ийн үеэр “Dolce & Gabanna” брэндийн үүсгэн байгуулагч, загвар зохион бүтээгч Стефана Габанна Викториогийн тухай “Нүдэндээ эрслэн тэжээж буй энэ нууцлаг бүсгүйн загвар дэлхийг эзлэхэд нэг алхам дутуу байна” хэмээн ярьжээ. Тус арга хэмжээний үеэр “Spice girls” хамтлагийнхан ирж уран бүтээлээ толилуулахдаа Викториагийн загварын хувцсыг өмссөн аж.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
bolovsrolgui hun her yavah bol. unenedee holywoodyn od geed baigaa humuus chini tetgevertee garsan sh dee.
2014-04-05