Монголын авиакомпани олон улсын нээлттэй тендерт ялалт байгуулжээ

img

 

Энэ оны эхэнд Энэтхэгийн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Survey India”-гаас зарласан Энэтхэгийн хойд бүс нутгийн бүтээн байгуулалтад зориулсан агаарын зураглалын ажлын 4 шаттай тендерийг зарласан байна.

,

Австрали, Канад, Франц, Индонез, Испани зэрэг орны авиа компаниуд өрсөлдсөн уг тендерт Монголын 100 хувийн хөрөнгө оруулалттай "Томас Эйр" ХХК ялалт байгуулж Энэтхэгийн хойд бүс нутгийн бүтээн байгуулалтад оролцох эрхтэй болжээ.

Учир нь Энэтхэгийн Засгийн газраас Гималайн нурууны урд хэсгээр хот байгуулалт, төмөр зам, хурдны замын бүтээн байгуулалтын томоохон төслийг хэрэгжүүлэхээр  зураг төслийн ажил хийж эхэлсэн аж.

,

Экспортыг дэмжиж буй энэ Засгийн газрын үед үндэсний авиакомпани хөгжилтэй улс орнуудын аж ахуйн нэгжүүдтэй өрсөлдөн ялалт байгуулж, өндөр технологи үйлчилгээний салбарт олон улсад өрсөлдөх чадвартай гэдгээ нотолж харуулав. Ийнхүү Монголын үндэсний аж ахуйн нэгж дэлхийн өндөр хөгжилтэй орны бүтээн байгуулалтад гэрээ байгуулан гүйцэтгэхээр боллоо.

,

Энэхүү үйл явдал манай Зам тээврийн яам, Иргэний нисэхийн салбараас хийж буй 2 дахь экспорт болж байгаа гэж эх сурвалж мэдээллээ. Өмнө МИАТ ХК Бангладеш Улсад Боенг агаарын хөлгөө түрээсэлж байсан билээ.

,

Д.Цэцэг

   

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
күй ээ тэр хөөе. манайхан ч энэтхэгт л ялна даа. монголд авилгал нь дийлдэхгүй өндөр
2014-04-05
zochin:
shorond baigaa khorolsuren, orkhon nariin ajilluuj baisan s.bayariin ezemshliin kompani genelee
2014-04-05
irgen :
ih gurnuudiin kompanitai ursulduud mongol kompani yalsan geheer saihan baina shuu.gehdee ajilchid ni hyatad yum boluu, mongol yum boluu.
2014-04-04
боогий:
томас эйр бол ерөнхий сайд байсан с.баяр монголчуудын өмчөөс хулгайлсан мөнгөөрөө босгосон петровис ххк ны ард нуугдсан компани. пилатус pc 6 онгоцоор зураг авдаг юм. энэ компани их ноотой. сайн шалгах шаардлагатай л өмч хөрөнгө дөө.
2014-04-04
zochin:
bayar hurgeye!
2014-04-04
bold:
unuudruus saihan margaash
2014-04-04
хоролсүрэн:
хоролсүрэн гэж нөхөр олон компанитай юм аа
2014-04-04
зочин:
үндэсний компаниуд сэрж эхэлжээ...
2014-04-04
зочин:
манай монголчууд мундаг болж байна дөө, амжилт хүсииии!
2014-04-04