Иргэдийн амьжиргааны түвшин улам буурчээ

img

“Стратеги” академаас өнгөрсөн сарын 24-27-ны хооронд иргэдийн дунд Амьжиргааны түвшний судалгаа” социалогийн санал асуулга явуулсан байна. Судалгааны дүнг бодит болгох үүднээс жижиглэн худалдаа эрхлэгчид, хүнсний худалдаа эрхлэгчдийн дунд мөн санал асуулга явуулснаа стратеги академийн ажилтан Ө.Сумьяабазар өнөөдөр хийсэн хэвлэлийн хурлын үеэр онцолсон юм. Судалгаанд оролцсон иргэд сүүлийн нэг жилд өөрсдийн амьжиргааны түвшин хэрхэн өөрчлөгдсөн талаар 9.5 хувь нь дээшилсэн, 50.3 хувь нь хэвээрээ, 38.1 хувь нь доошилсон хэмээн хариулжээ.

2

“Энэ жилийн судалгааг өмнөх жилийн судалгааны дүнтэй харьцуулж үзэхэд иргэдийн амьжиргааны түвшин улам буурсан үзүүлэлт харагдаж байна. Аливаа улс орны иргэд өөрсдийн амьдралыг сайн биш гэж үзэж байвал тухайн улс орныг хөгжиж байна гэж дүгнэхэд хэцүү болно” хэмээн тус академийн социалогийн секторын эрдэм шинжилгээний ажилтан Г.Наранбаатар дурьдсан юм.

2

Амьжиргааны түвшин доошлоход нөлөөлсөн шалтгаануудад:

1.Хүнсний барааны үнийн өсөлт                              41.2 хувь

2.Эрхэлсэн тодорхой ажилгүй байгаа явдал          21.8 хувь

3.Оюутны сургалтын төлбөр өссөн                          3.1 хувь

4.Цахилгаан дулааны үнийн өсөлт                             2.0 хувь

5.Бензин шатахууны үнийн өсөлт                              2.0 хувь

6.Хувцас хунар, гэр ахуйн барааны үнийн өсөлт      1.4 хувь

7.Орон сууцны үнийн өсөлт                                          1.3 хувь

8.Эмчилгээний зардлын үнийн өсөлт                          1.0 хувь гэх мэт дүн гарчээ.

1

“Өмнө нь амжиргааны түвшинд нөлөөлж байгаа хүчин зүйлээр бензин шатахууны үнийн өсөлт хамгийн эхэнд бичигдэж байсан. Гэтэл өнөөдөр иргэд шатахууны үнийн өсөлтөд биш амьжиргаандаа санаа зовох хэмжээнд хүрээд байна. Судалгаанаас үзэхэд бэлэн хувцас, гоо сайхан, ахуйн хэрэглээний барааны борлуулалт буурсан боловч төмс, хүнсний ногооны  борлуулалт л буураагүй байна. Эндээс иргэд хоол хүнснийхээ хэрэглээг л арай ядан хангаж байна” гэсэн дүгнэлтэд хүрч байгаагаа тэд ярьж байлаа.

1

Ж.Мөнхзул

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

8хорооны баатар,ганбаяр,ханд нар:
ажлаа хийсээр байхад төсөв хэлэлцэх үед цалин нэмнэ 3,4тэрбум төгрөг төсөвт суулгалаа гэх мэт засаг цуурхал тароаан ,үнэ улам өссөөр 136 хоног боллоо,хичнээн удаа 100-300төгрөг үнэ өсөв дөө.амжиргаа доошилж,хаврын тарчиг цагт ядарч байна даа.цалин нэмлээ ч зээлэнд өгөөд юү үлдэхэв дээ.та нар муусайн луйварчид
2014-04-05
ardaa:
medeej shyy dee.tuildaa hyrch baigaa ard irgedee harj yzehgyi bol mongol sunuluu deedes bygd tansaglaad turiin munguur bayajij bna hyanalt shalgaltaa saijruulj hariutslagaa deeshlyyltsgeeh heregtei bna darga naraa
2014-04-04
irgen:
unen yum yarisan bn
2014-04-04