Рианна: Майли Сайрус бол жинхэнэ гажигтай амьтан

img

Дуучин Рианнагийн “Hollywood life.com” сайтад хэдхэн хоногийн өмнө өгсөн ярилцлагыг хүргэж байна.

5

-Сүүлийн үед таныг дуучин Дракетай үерхэх болсон гэх боллоо. Энэ үнэн үү?

-Үгүй дээ, бид бол сайн найзууд. Би тун удахгүй “305 to My City” гэх дуугаа клипжүүлээд цацах гэж байгаа. Энэ уран бүтээл дээр Дракетай хамтарч байгаа болохоор сүүлийн хэдэн долоо хоног байнга л хамт байх болсон. Тиймээс л хүмүүс буруугаар ойлгож байгаа байлгүй.

6

-Та хоёр өмнө нь хэд хэдэн уран бүтээлд хамтарч байсан байхаа. Драке бусдаас юугаараа содон болохоор танд ингэж их таалагддаг юм?

-Тийм ээ, энэ үнэн. Би 2007 оноос эхэлж уран бүтээл гаргаж эхэлсэн. Миний хувийн санд 300 гаруй уран бүтээл бий. Тэгэхдээ Дракетай энэ их уран бүтээлд хамтарч ажилласан гэвэл худлаа. Сүүлийн хоёр жил л энэ залуутай 7-8 уран бүтээл дээр хамтарч ажиллалаа. Тэр бол сайн уран бүтээлч. Дракийн хөгжмийн сонсгол нь бурхны магтаал шиг гайхалтай. Би түүний сонсгол болон ур чадварыг ашиглаж уран бүтээлээ илүү хээнцэр, давтагдашгүй болгохыг л зорьж байна.

6

-Тэгвэл байнга гарч буй худал цуурхал эвгүй санагдаггүй юу. Та хоёрын талаар гарсан мэдээллийг хамт байхдаа уншиж, үзэхэд. Залуу хүмүүст энэ бүхэн дарамттай байдаг шүү дээ?

-Бүх зүйлийг хөгжилтэй байдлаар хүлээн авбал амар шүү дээ. Бид хоёрыг уран бүтээлд хамтрагчид болоход хүн бүхэн л холбож, элдвээр бичиж байсан. Заримдаа энэ бүх мэдээлэл үнэн байгаасай гэж хүсэх үе байсныг үгүйсгэхгүй. Тэгэхдээ би эр хүнд өмнөх шигээ итгэхээ больсон. Драке бол сайн залуу. Харамсалтай нь миний сонголт биш. Энэ ярилцлага гарсны дараа бид хоёр сайн найзууд, хамтрагч хэвээрээ л байх болно.

6

-Крис Браун сайн дуучин, гайхалтай бүжигчин. 2009 оны есдүгээр сард танд гар хүрсэний дараа түүний амьдрал хар дарсан зүүд болж хувирсан. Хөөрхий залуу архи, хар тамхинд дасал болж ирээдүйн амьдралаа шоронд өнгөрүүлэхээр боллоо. Та нэрт хөтлөгч Опрагийн шоунд орох үеэрээ, энэ бүх байдалд зүйлд өөрийгөө буруутай гэж хэлээд Крис Брауныг уучлахаа амласан шүү дээ. Нуулгүй асуухад, Брауны энэ бүх уналт танд ямар санагдаж байна дээ?

-Харамсалтай байна. Таны хэлдэг зөв. Тэр бол сайн дуучин, түүний авьяас чадвар хэзээ ч дундрахгүй. Түүний ганцхан алдаа бол эмэгтэй хүнд гар хүрсэн явдал. Хүмүүсийн уур бухимдлыг хүргэсэн гол шалтгаан эмэгтэй хүнд өршөөлгүй, харгис хандаж, гол амин судас болох нүүрийг нь гэмтээсэн. Тэр үед Браун “Чи энэ нүүртэйгээ хэр хол явахыг чинь харнаа” гээд л миний нүүр лүү ямар ч өршөөлгүй маш олон удаа цохисон. Та нар төсөөлж байна. Тэр аймшигтай болсон нүүрээ толинд хараад юу гэж боддог байсан гэдгийг. Тэр шийтгэлээ амсах эрхтэй.

6

-Олон хүн та хоёрыг дахин тайзан дээр, амьдрал дээр, уран бүтээл дээр харахыг хүсч байгаа. Таны хүчирхэг гадаад төрх, Брауны хурц хэмнэл хосолж чадвал урьд хожид гарч байгаагаа тэсрэлт болох байх даа?

-Би Браунтай ганцхан уран бүтээл дээр хамтарч байсан. Тэгэхдээ олон хүн бид хоёрыг тохирохгүй өөр төрлийн уран бүтээлчид байна гэж хэлж байсан. Реппер Жай-Зи хүртэл “Хамтрагчид төрдөг. Харамсалтай нь та хоёр сайн дуучид ч гэлээ хамтрахаар нэг л болохгүй байна” гэж байсан юм. Тэр өдрөөс л уран бүтээлийн хамтрагчид болж чадахгүй бол хайртай хосууд болох нь зөв гэж шийдэцгээсэн /Инээв/.

6

-Сайн дуучдыг юугаар хэмждэг юм бол. Бид бол сайн дуучинг хамгийн өндөр нот дуулдаг дуучинг гэж боддог. Яг л Селена Дион шиг. Холливууд бол асар том ертөнц. Харин мэргэжлийн дуучин, мэргэжлийн дуучнаа хэрхэн үнэлж дүгнэдэг юм бол?

-Холливууд бол том ертөнц. Тэр дотроос тоотой хэдэн уран бүтээлчийг л би таньдаг. Америкт өдөрт л гэхэд хэдэн арван арга хэмжээ, хүлээн авалт болдог. Заримдаа би тэр дотор шинэ хүмүүстэй танилцаж, найзууд болоод л “Хөөе чи юу хийдэг юм бэ” гэж асуухад шинэ танил минь дуучин гэж хариулдаг. “Тэгэхээр би хэдэн жил дуулж байгаа юм” гэхэд “10, 20 жил” гэж хэлдэг. Бид маш удаан ярилцсан ч би тэр хүний ганц ч уран бүтээлийг санахгүй байгаад харамсдаг. Тэгтэл тэр хүнийг мэддэг хайрладаг олон хүн байдаг гэхээр Холливууд зах хязгааргүй далай гэдгийг өдөр бүр ойлгодог. Хааяа Холливууд гэх далайд живэх вий дээ гэхээс айдаг.

6

-Нэрийг чинь ч мэдэхгүй уран бүтээлчтэй тааралдаж байсан уу?

-Сайн мэдэхгүй байна. Хөгжилтэй нь Майли Сайрусыг гудамжны нохой хүртэл мэддэг байх. Ээ бурхан минь түүний тоглолтыг үзсэн ямар ч хүн түүнийг насан туршдаа үзнэ ядах байх.

6

-2008 он байхаа Леди Гагаг анх гарч ирж байхад бүгд л гаж амьтан хэмээн хэлж байсан. Харин Сайрусыг гаж гэж хэлэхээр өмнөх эгдүүтэй хөөрхөн төрх нь санаанд ороод тэгэж хэлэхээс санаа зовоод байдаг юм?

-Гага бол гаж. Анхнаасаа урлагийн салбарт гаж байдлаар тэсрэлт хийж, бүх зүйлээ гаж зүйлд зориулсан нэгэн. Урлаг хатуу харгис байгааг энэ хүнээс харж болно. Майли Сайрус бол жинхэнэ гажигтай амьтан /Инээв/.

6

-Та цааш нь яриач дээ. Хөгжилтэй байна шүү дээ. Майли Сайрус хүртэл үнэнийг мэдэх хэрэгтэй?

-Таалагдахгүй байна. Миний уригдсан ямар нэгэн арга хэмжээний үеэр битгий л дуулаасай гэж залбиръя.

6

-Өнгөрсөн сард байхаа Нью Йорк хотод нэг арга хэмжээний үеэр та хөхөө ил гаргасан торон цамц өмсөн ирж бүгдийг алмайруулсан. Тэгэхээр энэ гаж үйлдэл биш бус уу Рианна?

-Нохойтой үнсэлцсэн юм шиг муухай сонсогдож байна. Та миний хөхөнд л анхаарлаа бусад шиг хандуулсан нь энэ асуултаас чинь мэдэгдэж байна. Яагаад тэр хувцсыг зохион бүтээж, анх санааг нь гаргасан хүнээс энэ асуултаа асуухгүй байгаа юм. Би бол уран бүтээлч. Тэгэхдээ, та нарын яриад байгаа хэт задгай хувцас хүртэл урлагийн бүтээл шүү дээ. Энэ хоёр бол өөр ойлголт. Нэгд, би цээжээ нүцгэлээд явж байгаагүй. Хоёрт, би урлаг дээр урлагийг өмсч явж байсан.

5

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

heyy:
miley chine rihanna -s der shdee
2014-04-06
er hun:
tuipuun tolgoit yamar ch body helber bhgui odgerel shig hachin hamartai.. gevch hooloi uneheer sain ...
2014-04-06
chris brown:
rihanna bol zoduulj baihdaa taarsan amitan
2014-04-05
майли сайрус:
rianna bol gajig amitan
2014-04-05
b.delgertsetseg:
насан туршдаа үзнэ ядах байх
2014-04-05