Миранда Керрийн япон фэнүүд нь эмх замбараагүй байдал үүсгэв
“Victory secret”-ийн сахиусан тэнгэр Миранда Керр энэ долоо хоногт азийн зарим орноор “GQ magazine” сэтгүүлийн зураг авалтаар айлчлаад буй.
Тэрбээр энэ сарын 1-нд Өмнөд Солонгост хоёр хоног саатсаныхаа дараа Японы нийслэл Токио хотноо өчигдөр газардсан юм.
Миранда Керригийг харахыг хүссэн олон мянган фэнүүд Токиогийн олон улсын нисэх буудалд эмх замбараагүй байдал үүсгэсэн байна. Цагдаагийхан эмх замбараагүй байдлыг зохицуулахын тулд модель бүсгүйг нисэх буудлаас гаргаж, цугларсан олныг тараажээ.
Мирандаг Токио хотод ирэхийг дуулсан түүний фэнүүд нисэх буудалд хамгийн багадаа долоо хоносон гэв.
Миранда Токиод хоёр хоног байх бөгөөд Японы “EXILE” брэндийн суртчилгаанд тоглохоор болжээ. Мөн “Asian fashion awards”-т шүүгчээр оролцох юм.
ааа
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ