Шатарчид Говь-Алтайд өрсөлдөж байна
Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд шатрын эрэгтэйчүүдийн 54 дахь, эмэгтэйчүүдийн 45 дахь удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Орон нутагт долоо дахь, тус аймагт гурав дахь удаагаа зохион байгуулагдаж буй Улсын аваргын шигшээ тэмцээнд гурван шатнаас шалгарсан эрэгтэй 14, эмэгтэй 12 тамирчин өрсөлдөж, оюун ухаанаа сорьж байна.
Дашрамд сонирхуулахад энэ жилийн тэмцээнд их мастер Б.Хатанбаатар 23 дахь удаагаа оролцох бол ОУМ Б.Мөнгөнтуул дөрөв дэх удаагаа эрчүүдтэй өрсөлдөнө. Эрэгтэйчүүдийн ангилалд 13 настай Ү.Агьбилэг, 17 настай Э.Энхнар, эмэгтэйчүүдийн төрөлд 18 настай Ү.Үүрийнтуяа, С.Жаргалмаа нар насанд хүрэгчдийн улсын аваргад анх удаа өрсөлдөж байгаа юм.
Энэ удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн нь Монгол хүн "Олон улсын мастер" цолны анхны болзол биелүүлсний 50 жилийн ой, Говь-Алтай аймагт "Шатрын сургууль" байгуулагдсаны 20 жилийн ойтой давхцаж буйгаараа онцлог аж. Тэмцээн энэ сарын 12-нд өндөрлөж, аваргууд тодорно.
ааа
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ