Бүх нийтийн цэвэрлэгээ эхэллээ

img

Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын Албанаас энэ сарын 19-нөөс эхлэн бүх нийтийн цэвэрлэгээг амралтын өдрүүдэд хийж байхыг уриалсан. Тэгвэл өнөөдөр зарим аж ахуй нэгж байгууллага, оюутны байрууд ойр орчмын газруудаа цэвэрлээд эхэлжээ.

Цэвэрлэгээнд оролцож байгаа байгууллага аж ахуйн нэгжүүдэд хяналт тавих, оролцоогүй байгууллагуудад  мэдэгдэл, албан шаардлага хүргүүлэх, торгуулийн арга хэмжээ ногдуулах юм байна. Мөн энэ ажлын хүрээнд иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд гадна орчныхоо нийтийн эзэмшлийн зам талбай, хайс, хашлага, явган хүний замын хогийг цэвэрлэж, угаан, хаягийг стандартын дагуу шинэчилж, гэрэлтүүлгийг нэмэгдүүлэн, орчныхоо 50 м хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбай, ногоон байгууламжийг цэвэрлэх үүрэгтэй.

Уг үйл ажиллагаанд  Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Монголын Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөл, МОХ зэрэг холбогдох байгуулага хамтран ажиллаж байгаа аж.

аааа

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

mhkf:
zu shuu.ezenmgui hot yum shig husrii daasan baidaltai bhaa bolih heregtei.buh niiteeree tseverlegeend grgatsgaasya zaluus aa!
2014-04-07