Наполи Манчестер Ситигийн мөрөөдлийг үгүй хийлээ

img

А хэсэгт мөн л хөлбөмбөгийн хорхойтнуудын тэр дундаа английн фэнүүдийн таамаглалыг эвдсэн тоглолтууд өнгөрсөн шөнө болж өнгөрлөө. Хэсгээсээ хожсон ч хожигдсон ч нэгдүгээр байраар гарах нь тодорхой германы Байерн Манчестер Ситигийн цэнгэлдэхэд зочилсон. Эзэн багийн хувьд дараагийн шатанд гарахыг хүсвэл энэ тоглолтод заавал хожих ёстой байлаа. Үүнийгээ ч тэд биелүүлсэн. Давид Сильва, Яя Туре нарын хоёр гоол фэнүүдээ баярлуулж германы клубыг 2:0-ээр хожсон юм. Харамсалтай нь энэ үед италийн Наполи клуб испанийн Вильярреалыг мөн л 2:0-ээр хожсоноор англичуудын хүсээгүй үр дүн гарч нэгхэн онооны зөрүүгээр Наполи хэсгээсээ Байерны дараа хоёрдугаар байраар гарсан юм. Энэ шөнө Манчестерын хоёр клуб ийнхүү Аваргуудын лигээс нэгэн зэрэг хасагдаж англи төдийгүй Европ даяар шуугиан дэгдээж байна. Тэд швейцарь болон италичуудад ийнхүү хийцлүүлж орхилоо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

unheer harmasmaar zuil
2011-12-09
gaihaltai
2011-12-09