Мариан Керри Кардашиан нар өрсөлдөв
Дуучин Мариан Керри, реалити шоуны од Ким Кардашиан нар “The Tonight Show” шоунд оролцох үеэрээ өрсөлдсөн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэд гурван үе шаттай шалгаруултын эхнийхэд авъяасаа үзүүлжээ. Дуучин Мариан Керри Кимийг ямар ч төвөггүй ялсан бол хоёрдугаар шалгаруултад үзэгчдийн саналаар хамгийн төгс биетэй алдартанг шалгаруулж, сонгосон байна. Энэхүү шалгаруултад Ким ялалт байгуулжээ. Тус санал хураалтад 10 хүн оролцсон бөгөөд Мариан Керрид хоёр үзэгч саналаа өгсөнөөр ялагдал хүлээжээ. Санал хураалт гарсаны дараа дуучин бүсгүй сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж, “Би бүх зүйлээрээ Кимээс илүү. Олон хүн намайг гайхалтай гэж боддог” хэмээн хэлжээ.
1
Харин төгсгөлийн гуравдугаар шатанд Мариан Керри болон Ким Кардашиан “IQ”-ийн бодлого бодсон байна. Энэ үеэр Ким Кардашиан хөтлөгчид хандаж ялалтыг Мариан Керрид өгөхийг хүссэн аж. Ингэснээр Мариан Керри ялалт байгуулжээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ