Харри найз бүсгүйдээ хаягджээ

img

Их Британы ханхүү Харри найз бүсгүй Криссда Бонастаа хаягдсан тухай “Royal news” мэдээллээ. Ийнхүү мэдээллэх болсон гол шалтгаан нь Харри саяхан зохион байгуулагдсан хүндэтгэлийн арга хэмжээний үеэр найз бүсгүйдээ гэрлэх санал тавьсан гэнэ. Энэ үеэр Криссда гэрлэх саналаас татгалзаж “Уучлаарай Харри. Би гэрлэхэд дэндүү залуу байна. Хэрвээ гэрлэхийг хүсч байгаа бол намайг хүлээ” гэж хэлсэн тухай ханхүүгийн найзууд хэвлэлийнхэнд ярьсан байна. Энэ жил ханхүү 30 нас, Криссда Бонастаа 25 нас хүрч байгаа юм. Тэд 12 сарын өмнөөс болзож эхэлсэн бөгөөд өнгөрсөн сараас эхэлж албан ёсоор үерхэж буйгаа мэдэгдсэн юм.

1

Ханхүүг хаягдсан гэх мэдээллийг баттай байх магадлалтай гэж Английн томоохон хэвлэлүүд бичсээр байгаа юм. Харри гүн хямралд орж хатан хааны ордноос гарахаа больсон бол Криссда Бонастаа найзуудтайгаа шөнийн клубээр хэсэх болсон аж. “Royal news” сонин “Хатан хаан II Элизабет хосын үерхэлийг хүлээн зөвшөөрдөггүй байсан. Нэг удаа Криссда Бонастаг “ямар ч угсаа гаралгүй бүсгүй” хэмээн хэлж байсан” гэж бичсэн байна.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

шоучин хүүхэн хань болохгүй ээ:
очиж очиж баарчин хүүхэнтэй учирдаг нь юун харамсалтай юм. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . хорвоогоор дүүрэн ухаантай сайхан хүүхнүүд байхад, клубдэж шоуддаг архичин хүүхнийг хааны удмынхан яалаа гэж хүлээн зөвшөөрөх вэ дээ. . . . . . . . хааныг хүртэл балаг тойрохгүй юм гээч хэ хэ хэ
2014-04-07
duup:
yaasan dup huuhen bee.
2014-04-07