Ерөнхий сайдаа үхэх ёстой гэв
Тайландын нийслэл Бангкок хотноо өчигдрөөс эхэлж дахин эсэргүүцлийн жагсаал хүчээ авч эхэлсэн тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Бангкок хотын тусгаар тогтнолын талбайд 50 мянга гаруй иргэн цуглаж Ерөнхий сайд Йинглак Чинавтраг өнөөдрийн гол буруутан хэмээжээ. Жагсагчид түүнийг албан тушаалаа хүлээлгэн өгч гэр бүлээрээ Тайландыг орхих, нэг бол үхэх гэсэн хоёр сонголт өгч жагссан байна. Жагсаалд оролцож буй иргэд Украины экс Ерөнхийлөгч Виктор Янукович шиг ухамсартай хандаж, ард түмнийхээ хүсэлтийг биелүүлж эх орноосоо гарч, эрх мэдлээ хүлээлгэж өгөхийг шаардсан гэнэ.
1
Талбайн эсэргүүцлийн жагсаалаас гадна хэсэг жагсагч Засгийн газрын ордны өмнө улаан цамцаар ижилсэж Ерөнхий сайдыг хоёр хоногийн дотор ард түмнийхээ өмнө гарч ирэхгүй бол амь насыг нь хороож, нөхөр хүү хоёрыг нь гэмтээх болно гэдгээ мэдэгдсэн байна. Жагсаалд оролцож буй хүмүүс гартаа “Ерөнхий сайд үхсэн цагт Тайланд улсад жинхэнэ ардчилал ирэх болно” гэх лоозон барьцгааж, ард түмнээ ардчиллын төлөө дахин тэмцэхийг уриалцгаажээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ