Тагнуулынхан “ВВС” агентлагийг тагнадаг гэв

img

АНУ-ын тагнуулын ерөнхий газар /NSA/ дэлхийн хамгийн хүчирхэг мэдээллийн “ВВС” агентлагийн толгой серверийг хакардаж, тус агентлагийн бүх мэдээллийг тагнаж, мөрддөг тухай “Wikileaks” сайтын үүсгэн байгуулагч Жулиан Ассанж мэдэгдлээ. Тэрбээр “АНУ-ын “NSA” тагнаж болох бүх зүйлийг тагнаж мөрддөг. Тэд ямар ч мэдээллийг орхигдуулдаггүй. Эдвард Сноуданы нууц мэдээллээс харахад “ВВС” агентлагийг 2012 оны долдугаар сараас эхэлж тагнаж, туршдаг байсан нь илэрсэн. Тэгэхдээ энэ бол албан бус тоолол гэдгийг мэдэгдэж байна. Снодуны нууцын зэрэглэлтэй материалаас харахад “NSA” өнгөрсөн арван жилийн хугацаанд Европ болон Азийн томоохон хэд хэдэн агентлагийг тагнаж туршдаг байсан. Одоогоор тус агентлагуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй байна” хэмээжээ.

1

Жулиан Ассанжийн энэхүү мэдэгдлийн дараа “ВВС” агентлагийн удирдлагууд “NSA” тагнаж мөрддөг гэх мэдээллийг үгүйсгэж “Хэвлэл мэдээлэл бол улс төрийн золиос байх учиргүй” гэж мэдэгдсэн байна.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ