Ц.Мөнхбаяр нарт оноосон ялыг эсэргүүцэн жагсав

img

Ногоон нам, “Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн” ТББ-ынхан өнөөдөр Чингисийн талбайд тайван жагсаал хийж байна. “Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн”-ий тэргүүн Ц.Мөнхбаяр нарын таванд хүнд шүүхээс 21.6 жилийн ял оноогоод байгаа. Ц.Мөнхбаяр нар нь өнгөрсөн есдүгээр сарын 16-ны өдөр УИХ-ын ээлжит бус чуулганы нээлтийн үеэр “Урт нэртэй” гэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг эсэргүүцэж, Төрийн ордон руу галт зэвсэгтэйгээр халдсан, мөн хэд хэдэн газарт тэсрэх бөмбөг байрлуулсан зэрэг хэргийг үйлдсэн юм. Шүүхээс Ц.Мөнхбаяр нарыг Эрүүгийн хуулийн 177.2 буюу зохион байгуулалттайгаар бүлэглэн бусдад хор уршиг учруулсан, 149.3 буюу зохион байгуулалттай бүлэг онц их хэмжээний эд хөрөнгө авахаар далайлган сүрдүүлсэн, 185.1.2 буюу галт зэвсэг байлдааны хэрэгсэл хууль бусаар олж авсан гэх үндэслэлээр дээрх ялыг оноосон юм. Ц.Мөнхбаяр нарт холбогдох давж заалдах шатны шүүх хурал нөгөөдөр болох аж. Жагсаалд оролцогчид “Эх орон, газар шорооныхоо төлөө тэмцэж явсан Ц.Мөнхбаяр нарыг хэлмэгдүүллээ. Эрх баригчид Урт нэртэй хуульд өөрчлөлт оруулах нэрийдлээр байгалийн баялгаа бусдад худалдах гэж байсныг Ц.Мөнхбаяр нар эсэргүүцэн тэмцсэн.  Бид эх орончдоо төрд байгаа олигархиудаас хамгаалах ёстой. Засгийн газар огцор” гэж байлаа.

1

Уг цуглаанд  хүрэлцэн ирсэн УИХ-ын гишүүн Г.Уянга “Газар шорооныхоо төлөө тэмцэж яваад хэлмэгдсэн Ц.Мөнхбаярыгаа бид хамгаалах ёстой. Ц.Мөнхбаяр эх орон газар шороогоо хамгаалах гэж тэмцсэн хүн. Харин С.Баяр Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Оюутолгойн гэрээ хийж газар нутгаа худалдсан. Ц.Мөнхбаярын таван ханатай гэрийг С.Баярын тансаг хаустай харьцуулаад үзээрэй. Өнөөдөр ард түмний амьдрал хүнд байна. Айл бүрт нийгэм, эдийн засгийн хүндрэл учирч байна. Төрийн ордонд сууж байгаа эрхмүүд Монголын бүх үйлдвэрүүдийг атгасан байна. Гудамжинд жагсч байсан бидэнд Төрийн ордонд хүч дутаж байна. Энэ удаагийн тайван цуглааныг энэ сарын 14-нд дахин хийнэ.  Өнөөдөр эдийн засгийн байдал ямар байна вэ. Цалин тэтгэвэр амьдралд хүрэлцэж байна уу. Энэ бүх асуудлаа бүгдээрээ энэ талбай дээр хэлэлцэж, эрх баригчдаас шаардана” гэлээ.

Чингисийн талбай дээр болсон энэ цуглаанд зохион байгуулагчдаас өөр оролцогч харагдсангүй.  Тэр хавиар явах иргэд зам зуураа чих тавин өнгөрч байлаа.

1

Н.Нягт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

muu *eeesnuuud:
gantshan gol usandaa ch bish uvug deedsiin hauun tsusaaraa uldeej ugsen eh oron eruul uhaantai hun haraad suuhiin argagui bolloo medej bna uu iim eyd eveer shiidne asuudlaa yariltsay geed maanagtaad suuj bhuu huuuree tui mai chi nohoi mini
2014-04-07
монгол хүн:
баяр хэдэн удаа хоригдох ял авах вэ
2014-04-07
баабар:
жагсаалын нэр хүнд навс унаж дээ
2014-04-07
шударга:
тэр үед нь талбай дээр нам буудсан ч төр буруудах ёсгүй
2014-04-07
zochin:
uyangaa teneg shar awgai min ter olon grnat tesreh bombog delbersen bol yah baisiin chi monhbayriig sullana geed zogsoj baih uu ta hoer hvn daramtalj mongo awdag biz dee chi heden jiliin omno amlalt neheh ard tvmnii holboo gej baiguulaad ih huraliig tartal l temtsene geed mongo awaad chimeegvi bolson biz dee
2014-04-07
arduud:
buu shiidem ,tesreh bumbug zeregtei holbootou iim teneg humuusiig shiitgesen ni zuv shuu de.denduu buduuleg,ard tumnii ner barij tiim teneg uildel hiihiig ard tumen zuvshuuruhgui .huulia medej haritsah heregtei.het buruu uildel hiisen ene humuus . shiitgelee edleh heregtei
2014-04-07
jjjjjj:
uyanga n heruulch heden huuhnuudtei prakts naizuud shde.tednii neg n guij tuuj avilga uhaantai yum tsuhalzuulj baij unee tohirood hudlaa sain hun bolj guij bg yum baih..ur huuhdud n jagsaagui l bna lee.zarim negen huuhduud n bar cafe.d tamhi tataad l yu ch boloogui yum shig zaluuchuud erguuleed l suuj bdag shd..aaw n shorond bj bhad shde.
2014-04-06
иргэн :
таван толгойн уурхайг хувьдаа ашиглаж ан даа еронхицлогчидоо их хандив огч батлан хамгаалахын сайдыг омноговьд аваачиж тавантогой ганцмодны замыг байгаль орчиныг сэргээлгээчээ
2014-04-06
иргэдээс:
тэрбум тэрбумаар нь хахууль аваад монгол улсаа гадаадынханд худалдсан төрийн дээд алба хашиж байсан зарим нь гадаадад жарган цэнгэж байхад монголынхоо газар шороо нутаг усныхаа төлөө тэмцсэн зарим нь шоронд хатаж байх юм даа, монголын төр засгын бодлого нэг иймэрхүү л. . .
2014-04-06
kkkkkkkkkkkkkkk:
kkkkkkkkkkkkkkjkkkkkkkkkkkkkkkkk
2014-04-06
gol nuur :
yug tiim teneg setguulch yu bicheed baigaa yum be shuud saitiin udirdlaguud ene nuhurtuu arga hemjee abah heregtei shal hudlaa medee bichij baidag nuhur baina shuu dee
2014-04-06
mboiz:
ene medee bichsen setguulch sogtuu baisan bololtoi.naadah arga hemjee chini baigali orchnii irgenii zublul,gol nuuruudiin negdsen hudulguun tsumiin esreg golomt hudulguun hamtran hiisen ard irgeded medeelel hurguh nuluulliin arga hemjee shuu dee .ternees bish olon hun jagsaj tsuglan amaaraa tsagaan huus sahruulsnaaraa sain jagsaal boldog yum bish ee.medeegee bichihdee eh surbaljaa sain nyagtlaj bichij baih heregtei shuu dee setguulch guyi mini
2014-04-06
zochin :
rekichin ,avilgalch uyangaa dutav gej
2014-04-06
тэнэгт :
муусайн эргүү юмнууд анхнаасаа яах гэж буу шийдэм дэсэрч дэлбэрэх гранат барьж дүючигнэсэн юм хохь нь монгол улсад чинь хууль гэж нэг юм байдгийг эргүү мөнхбаяр тэргүүтэй малнууд мэдэж байсан нь дээр тэр олон гранат тэсрэх бодис дэлбэрсэн бол та нар өдийд ингээд жагсаад байж байх уу хүний амь наснаас илүү тан нарын амь үнэтэй юм уу гарч болох эрсдэлийг тооцож тайван хандсан бол өдийд ингээд шоронд сууж байхгүй л байх байсан бас хүн рекетлэж мөнгө төгрөг авна гэмт хэрэг хийсэн хүн ялаа үүрэх л ёстой ямар зүгээр байхад нь аваачаад хийчихсэн биш
2014-04-06
xaxaxaxa:
hai ya muu arhichin hutsvaa kkk tsumuuruu tas hehe hen bosnoo ai yosotai saiiin sho arahi saiin uuuubaa xixixixxi
2014-04-06
dens :
sereech mongolchuudaa bugdiig n celmesnii daraa ssereed iugaa hamgaalah ium bee
2014-04-06
dens :
hezee haana cuglaan bolohiigoo sain zarlaach uyangaa chi jujigleed baina shuudee
2014-04-06
ц.мөнхбаяр:
эх орон, газар шорооныхоо төлөө тэмцэж явсан ц.мөнхбаяр нарыг хэлмэгдүүллээ. эрх баригчид урт нэртэй хуульд өөрчлөлт оруулах нэрийдлээр байгалийн баялгаа бу*д худалдах гэж байсныг ц.мөнхбаяр нар эсэргүүцэн тэмцсэн. бид эх орончдоо төрд байгаа олигархиудаас хамгаалах ёстой. засгийн газар огцор” газар шорооныхоо төлөө тэмцэж яваад хэлмэгдсэн ц.мөнхбаярыгаа бид хамгаалах ёстой. ц.мөнхбаяр эх орон газар шороогоо хамгаалах гэж тэмцсэн хүн. харин с.баяр ерөнхий сайдаар ажиллаж байхдаа оюутолгойн гэрээ хийж газар нутгаа худалдсан.
2014-04-06
boli boli:
arai ch dee jagsaal zohion baiguulval baiguulsan shig baiguulaachee dor hayj myangan mongol tsuglarsan bhad hussen huseegui naad tur chini unan tegej chadahgui 20-30 hun tsuglaad yund ch hurehgui
2014-04-06
зочин:
хэдэн хүн жагссан юм бэ?
2014-04-06
zochin:
mu nkhbayartanguud chi ergelzeetei khumuus shuu,ard olon demjikhguy baina shuu dee
2014-04-06