
D хэсэгт мөн л сонирхолтой тоглолтууд өрнөлөө. Испанийн Реал Мадрид Голландын Аяксыг 3:0-оор илт давуу хожсоноор хэсгээсээ 18 оноотойгоор гарч байна.
Энэ нь хэсгийн тоглолтоос бүх багуудын дундаас ганцаараа нэг ч хожигдолгүй, тэнцээгүй буюу хамгийн өндөр оноотой гарч байна гэсэн үг.
Хэсгээсээ хоёроор гарах магадлалтай байсан Аяксчууд ийнхүү Реалд бут ниргүүлснээр Францын Лионд том боломжийг өгсөн юм.
Лион ч үүнийг алдалгүй Хорватын Динамог 7:1-дсэнээр Аякстай адилхан хэсэгтээ 8 оноотой болсон ч туслах үзүүлэлтүүдээр илүү гарч хэсгээсээ Реалыг даган гарч амжлаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ