Дэлхийн банкнаас манай улсын эдийн засагт дүгнэлт хийнэ

img

Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийн ахлах эдийн засагч Берт Хофман Зүүн Азийн бүсийн эдийн засгийн ээлжит тоймын сүүлийн үеийн тоон баримт болон шинжилгээн дээр үндэслэн Сингапур улсад сэтгүүлчдэд хандан маргааш товч мэдээлэл өгөх юм байна. Энэ үеэр манай сэтгүүлчид Дэлхийн банкны суурин төлөөлөгчийн газраас онлайнаар холбогдон Монголын эдийн засгийн өнөөгийн байдлыг хэрхэн дүгнэж байгаа, цаашдын төлөв, анхаарах асуудлын талаар асуулт тавьж, ярилцлага өрнүүлэх боломжтой аж.

1

Тус тойм нь АНУ-ын засгийн газар мөнгөн урамшууллын хөтөлбөрийг бууруулах арга хэмжээний үр дагавар, хөгжиж буй зах зээлд анхаарал хандуулж байх үеэр хэвлэгдэн гарч байгаагаар ихээхэн онцлог юм. Энэ хугацаанд БНХАУ болон зарим орон бүтцийн шинэчлэлтийг эрчимтэй хийж байна. Энэхүү хүчин зүйлсүүд нь тухайн бүсийн хөгжилд хэрхэн нөлөөлөх вэ гэдэг нь ихээхэн сонирхолтой байгаа юм. Дашрамд сануулахад, саяхан Азийн хөгжлийн банкнаас хийсэн судалгаагаар Хятадын эдийн засгийн өсөлт саарсан нь Монголын эдийн засгийн өсөлтөд нөлөөлнө хэмээсэн билээ.

1

А.Жаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

unen unen :
arvan jiliin suuri bolovsroliig damfuuruulhad aziin hugjliin bank mun manai mungund durtai heseg humuusiin hiisen ajil ni shuud nuluulsun suuliin ueiin surah bichig zohioson humuust uhehed ni mongold gazar oldohgui l bolov uu daa
2014-04-06
hohoin baaas :
delhiin bank aziin hugjliin bank gedeg baliar hovshnuudiin alsiin haraatai sain ajilchid manai mulgui durakuud niileed eh orniig maani elgeer ni mulhuulj buig odoo bugd medne sh dee tusul heregjuulne geel oroo0d irdeg biz tegeed daraa ni gamshig boldog arhidaj zavhairch yavhiin orond huuhdiinhee syrah bichig bas hiisen hicheliig ni haraarai ta nar
2014-04-06