Афгинистанд Ерөнхийлөгчийн сонгууль эхлэв

img

Афгинистан улсад Ерөнхийлөгч болон орон нутгийн сонгуулийн санал хураалт эхэлсэн тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Олон улсын анхаарлыг татаж буй уг сонгуульд найман нэр дэвшигч өрсөлдөж байна. Өнөөгийн Ерөнхийлөгч Хамид Карзайгийн залгамжлагч хэмээн нэрлэгдэж буй экс Гадаад хэргийн сайд Залмай Расул Ерөнхийлөгч болох магадлал хамгийн өндөр гэж ажиглагчид дүгнэж байгаа аж. Залмай Расул Ерөнхийлөгчөөр сонгогдвол “их дээд сургуулийг төлбөргүй болгоно” гэж амласан нь иргэдийг талархалыг хүлээгээд буй.

1

Санал хураалт эхлээд 14 цаг өнгөрөхөд сонгуулийн насны 12 сая иргэний долоон сая гаруй нь саналаа өгсөн байна. Тус улсын Сонгуулийн ерөнхий газраас мэдэгдэж буйгаар “Санал хураалт хуулийн дагуу ямар ч асуудалгүй явж байгаа ч эмэгтэйчүүдийн ирц хангалтгүй байна” гэжээ. Афгинистан улсад сонгууль болж буйтай холбогдуулан АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама “Ирээдүйн хувь заяагаа сайжруулахын тулд Ерөнхийлөгчийн сонгуульд идэвхтэй оролцох”-ыг уриалж, мэдэгдэл хийжээ. Сонгуулийн урьдчилсан дүн энэ сарын 14-нд гарах юм.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

oogii :
8 hun dotor huurhii muu mongol ugsaanii gej uzen yadagdaj bdag hazaruudiin tuluulul bhgui n haramsaltai,, tashku,, bolon tajik nuhduud l ursulduj bn..
2014-04-07