Нэг сая тонн нефть нийлүүлэх асуудлыг эцэслэн шийднэ

img

Монгол Кувейт хоёр улс газрын тосны чиглэлээр хамтран ажиллах нь тодорхой болоод байна. Энэ хүрээнд Кувейтийн тал эхний ээлжинд нэг сая тонн түүхий нефть нийлүүлэх асуудлыг ойрын үед эцэслэн шийдэхээр тохиролцжээ. Харин манай талаас бичиг баримтаа бүрдүүлж өгөх ажил үлдсэн байна. Мөн манайд Кувейтийн тал бэлэн шатахуун нийлүүлэх боломжтой гэдгээ албан ёсоор мэдэгджээ. Үүнийг ажил хэрэг болгох нь монгол улсад ихээхэн ашигтай гэж албаны хүмүүс мэдээллээ. Түүнчлэн Кувейтийн газрын тосны хамгийн том компани нь манайд хайгуул олборлолтын чиглэлээр хөрөнгө оруулалт хийхэд бэлэн гэдгээ мэдэгдсэн байна.

Э.Болор

СЭТГЭГДЭЛ БИЧИХ