91 аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийг хүчингүй болгов

img

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаанаар 2003 оноос хойш иргэн, хуулийн этгээдэд төрийн байгууллагатай хамтруулан олгосон газар эзэмших эрхийн дагуу газрын эрхийн дуудлага худалдааны үнийг төлж гэрээгээ шинэчлэх хугацаа 2014 оны 03 сарын 31-ний өдрөөр дуусгавар болсонтой холбогдуулан гэрээний үүргээ биелүүлээгүй иргэн, аж ахуйн нэгжийн газрын асуудлын талаар хэлэлцжээ.

, Нийслэлийн Өмчийн харилцааны газрын мэдээлснээр 2003 оноос хойш иргэн, хуулийн этгээдэд төрийн байгууллагатай хамтруулан 261 иргэн, аж ахуйн нэгж байгууллагад 2235,7 га газрын эрх олгосон байдаг байна. Эдгээр иргэн, аж ахуйн нэгжид 2013 оны 3-р сарын 15-наас 2014 оны 3-р сарын 31-ний өдрийг хүртэл хамтран эзэмших гэрээ, холбогдох хуулийн дагуу газрын эрхийн дуудлага худалдааны үнийг төлөх хугацаа олгосон бөгөөд энэ хугацаанд тухайн иргэн, аж ахуйн нэгж байгууллагын эздэд 2 удаа мэдэгдэл хүргүүлж, өдөр тутмын зарим сонинд гэрээгээ биелүүлэх хугацаа дуусгавар болж байгаа талаар удаа дараа анхааруулсан мэдэгдлийг Нийслэлийн Өмчийн харилцааны газраас хийжээ.

, Гэвч заасан хугацаанд 70 иргэн, аж ахуйн нэгж байгууллага газрын дуудлага худалдааны төлбөрөө төлөөгүй, 21 аж ахуйн нэгж газар эзэмших, ашиглах эрх олгох тухай шийдвэр гарсан боловч газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ аваагүй, гэрээ байгуулаагүй гэх зөрчил гаргажээ. Тиймээс нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүдийн шийдвэрээр нийслэлийн Засаг дарга “Газар эзэмших, ашиглах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгох тухай” А/257, А/258 дугаар захирамж гаргасан байна. Захирамжийн дагуу 91 аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож, нийслэл өөрийн өмчдөө эргүүлэн авахаар болж байгаа юм.

,

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
tegeed hychingyi bolgoson gazar aa medeeleechee.
2014-04-07
kkkkkkkkk:
yaaj xiij bgaad goloo zogooh yumaa olj l taarna ene zasag
2014-04-07
газрын наймаа:
ардчилсан засаг төрд маань эх орноосоо зарах юм юу ч үлдээгүй болохоор урьд нь зарсан гаүруудыг буцааж хурааж аваад дахиад зарахаас өөр аргагүйд хүрсэн байна.
2014-04-07
zochin:
novshnuudaa tegeed neriig n i gargaachee. deer har jagsaaltad orson aan gd neriig ni gargaad bsan edniigee gargaachee....
2014-04-07
үүлд:
худал үнэн гуцаж байхаар нэр ус хэмжээ дамжаа байр байршил зураг хөрөгтэй нь дараа нь яаж зарах тухай нь тавь нөхөөр . доогуур чинь бөөн бизнэс авилга буцалж байна.
2014-04-07
kkkк:
үлгэрт итгэхээ байж дээ энэ ард түмэн. уг н сайхан гэнэн тэнэг мангарууд байсан юмсан. гэхдээ болоогүй ээ дараагийн сонгуулиар дахиад сонгогдчих юм чин хахаха.
2014-04-07
zaluu:
dohio ug bn hahuulaa beldtsegee gej .....
2014-04-07
зочин:
яг тийм дохио өгч байна. санал нэг байна.
2014-04-07
зочин:
тэгээд л нөгөө нэрс нь байхгүй үлдлээ. ингэж мэдээллээд нөгөө хэдээс мөнгө салгах дохиогоо өгч байгаа юм болов уу. төдөн барилгын зөвшөөрлийг цуцаллаа, тэчнээн газар хураалаа гэж нэг их шударга мэдээлэл, арга хэмжээ авч бн гэж мэдээлчихээд үр дүнг нь таг чиг байдгаа болимоор юм.
2014-04-07
зочин:
хэрэгжүүлж чадвал сайхан л санаа байна.
2014-04-07