Ханхүүгийн айлчлал эхэллээ

img

Их Британийн гурав дахь үеийн угсаа залгамжлагч, Кэмбрижийн хунтайж Жорж Александр Луи анхны албан ёсны айлчлалаа эхлүүлсэн тухай Кенсингтоны ордноос мэдээлсэнийг www.dailymail.co.uk онцлов. Айлчлалын багт ханхүүгийн эцэг ханхүү Уильям, ээж Кейт Миддилтон багтаж байгаа аж. Ханхүүгийн гэр бүл энэ сарын 7-16-ны өдрүүдэд Австрали, Шинэ Зеландад айлчлахаар болсон байна.

Айлчлалын гол баатар болоод буй Жорж ханхүү хэдэн сарын өмнө айлчлалын бүрэлдэхүүнд багтаж, Их Британийн хамгийн залуу төлөөлөгчөөр нэрлэгдсэн юм. Тэрбээр хатан хаан буюу эмэг эхийнхээ зөвшөөрлийг авснаар айчлалын бүрэлдэхүүнд багтсан байна. Хатан хаан ирээдүйн хааны аюулгүй байдлыг хангаж ордноос 400 гаруй цэрэг Австрали, Шинэ Зеландад тархан байршуулаад байгаа юм.  Хоёр дахь үеийн угсаа залгамжлагч Уильям ханхүү тус бүс нутагт дөрвөн удаа албан ёсны айлчлал хийж байсан бөгөөд анхны буюу 1983 оны айлчлалынхаа үед мөн есөн сар 15 хоногтой байжээ. Харин Жорж ханхүү эцгээсээ долоо хоногоор бага настай байгаа аж.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

like:
horwoogiin hamgiin huurhun hui
2014-04-19
like:
horwoogiin hamgiin huurhun hui
2014-04-19
uuruu:
huurhun yuma. aylaad l
2014-04-16