Оросууд Украины зарим хотыг эзлэхийг завдав
Украины зүүн мужийн гурван хотод Оросын талыг дэмжигчид төр захиргааны байруудыг эзлэн авч эрхээ тогтоосон тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар “Донецк, Луханск, Харьков хотод жагсагчид цагдаа нарыг үл тоож захиргааны байранд Оросын тугийг мандуулж, Украины төрийн далбааг галдан шатаасан” гэв. Энэхүү мөргөлдөөнд нийт 1000 гаруй хүн оролцож, 100 гаруй нь хотуудын захиргааны байранд нэвтэрч чадсан байна. Тэд захиргааны ордны хаалга, цонхыг эвдэлж “Крым шиг Украиныг Орост нэгдэх”-ийг санал болгосон байна.
Луханск хотод цагдаа нар жагсагчдын эсрэг нулимс асгаруулах хий цацаж, 15 хүнийг баривчилсан тухай “Ukraine agency” мэдээллээ. Өнгөрсөн нэгдүгээр сард Крымийн захиргааны байруудыг Оросын жагсагчид эзэлж байсан. Өнөөг хүртэл Оросын 500 гаруй жагсагч Украины Батлан хамгаалах болон эрүүл мэндийн яамыг бүсэлсэн хэвээр байгаа юм. Тус үйл явдлын дараа Украины түр Ерөнхийлөгч Александр Турчинков ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй хэлэлцээрийн ширээний ард суух санал тавьсан ч одоо хүртэл ямар нэгэн хариу ирээгүй байгаа юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ