Г.Батцэрэг: Хаврын чуулганаар Өршөөлийн хуулийг батална
УИХ-ын Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалт батлагдаагүй байгаа. УИХ дахь намын бүлгүүд хуралдаж, чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд батлах юм. Намрын чуулганы хугацаанд "Шударга ёс" эвслийн бүлэг Өршөөлийн хуулийн төслийг өргөн барьсан. Энэ хуулийн төсөл хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад орсон эсэх талаар бүлгийн дарга Н.Батцэрэгээс тодруулахад:
-Өршөөлийн хуулийг батлах эсэх талаар иргэдийн дунд хүлээлт үүсээд байгаа. Өршөөлийн хуулийн төсөл хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад багтсан. Тиймээс хаврын чуулганаар Өршөөлийн хуулийг хэлэлцэн батална
5
-Эдийн засгийн хүндрэлээс гарах гарц юу вэ?
-Эдийн засгийн хямралын дохио хүчтэй ирж байгаа гэдгийг аж ахуйн нэгжээс эхлээд судлаачид иргэд шат шатандаа ярьж байна. Өнөөдөр манай бүлэг 15.00 цагаас хуралдана. Энэ хурал дээрээ Монгол Улсын Ерөнхий сайд болоод ажил хариуцаж байгаа сайд нарыг урьж оролцуулан мэдээлэл сонсоно. Дөрөв, тавдугаар сард Ашигт малтмалын тухай хууль, бусад тогтоолын төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөсөн байгаа. Эдийн засгаа хурдан сэргээх, хямралын шинж тэмдгүүдийг урьдчилан тооцож, арга хэмжээ авах хэрэгтэй байна. Хаврын чуулганы гол хэлэлцэн шийдэх асуудал энэ байх болов уу гэж бодож байгаа.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ