Афгинистанд сэтгүүлч амиа алджээ

img

Афгинистан улсад Ерөнхийлөгч болон орон нутгийн сонгуулийн санал хураалт орон даяар үргэлжиж байна. Санал хураалтын үеэр сонгуулийг эсэргүүцэж, 89 удаа халдлага гарсан тухай цагдаагийн газраас мэдэгдсэн байна. Дээрх халдлагуудын улмаас 14 хүн амиа алдаж 200 гаруй гэмтжээ. Ерөнхийлөгчийн сонгуулийг сурвалжилж байсан “Associated Press” агентлагийн сэтгүүлч амиа алдсан тухай “www.globalpost.com” мэдээллээ.

Тус агентлагийн удирдлагууд энэ үйл явдалтай холбогдуулан хэвлэлийнхэнд “Associated Press” агентлагийн сэтгүүлч үүргээ гүйцэтгэж байхдаа Талибан босогчдын тэсэлсэн бөмбөгөнд өртөж амиа алдлаа. Манай байгууллагаас амиа алдсан сэтгүүлчийн нэрийг нийтэд зарлахаас татгалзаж байна. Бид түүнийг үргэлж санаж дурсах болно. Харамсалтайгаар амиа алдсан сэтгүүлчтэй хамт явсан инженерийн албаны нэг ажилтан хүнд шархтсан. Тэд бол баатрууд” хэмээн мэдэгджээ.

Афгинистаны Засгийн газраас “Associated Press”-ийн хамт олонд харамсч буйгаа мэдэгдэж, гэмт хэрэгтнүүдийг шийтгэхээ амласан байна. Энэ он гарсаар “Associated Press” агентлагийн хоёр ч ажилтан амиа алджээ. Өнгөрсөн сарын дундуур тус агентлагийн зураглаачийг буудалдаа байхад Талбины босогчид хүч хэрэглэж, амийг хороосон билээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ