Ц.Мөнхбаярыг суллахыг шаардав
УИХ-ын хаврын чуулганы нээлттэй зэрэгцэн иргэний нийгмийн байгууллагын гишүүд, төлөөлөгчид өнөөдөр Чингисийн талбайд жагсаал хийлээ. “Үндэсний эсэргүүцлийн өдөр”-ийн цуглаан хэмээн нэрийдсэн уг жагсаалд Төрийн ордон руу буудсан, тэсрэх бөмбөг тавьсан гэх хэргээр анхан шатны шүүхээс ял сонсоод байгаа “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаярыг суллахын төлөө нэгдсэн хүмүүс мөн жагссан юм.
“Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нарын гомдлыг маргааш Нийслэлийн шүүхэд хэлэлцэнэ. Анхан шатны шүүхээс “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр, Г.Болдбаатар, Д.Төмөрбаатар, Ж.Ганболд нарт 22 жилийн хорих ял, М.Мөнхболдод хоёр жилийн хорих ял тус тус оноосон. Харин О.Самбуу-Ёндон, Б.Гантулга нарыг гэм буруугүйд тооцож, цагаатгаад байгаа юм.
Д.Цэцэг
Гэрэл зураг Б.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ