“MH370” онгоцноос дохио ирсэн гэв

img

Малайзын зорчигч тээврийн “MH370” онгоцыг хайх ажиллагааг удирдаж буй багийн дарга Ангус Хьюстон хэвлэлийн бага хурал зарлаж “Австрали, Хятадын хайгуулын онгоц сураггүй болсон онгоцноос дохио хүлээн авсан тухай мэдэгдсэн” гэж “ВВС “агентлаг мэдээллээ. Малайзын “HMS Echo” илрүүлэгч хэрэгслийг тээвэрлэж буй Их Британийн хөлөг онгоц Энэтхэгийн далайд хар хайрцагнаас аккустик дохио хүлээн авсан байна. Хар хайрцгийг нь энэ сарын 15-наас өмнө олохгүй бол цэнэг нь дуусах аюултай байгаа гэнэ.

Австралийн эрлийн албаныхнаас “Хятадын Хайшин 01 усан онгоц өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт 37.5 килогерцийн дохио хүлээн авсан. Харин маргааш эхний дохио ирсэн хэсгээс 1.4 бээрийн зайд 90 секундын турш хоёр дахь дохио ирсэн” гэж мэдээлсэн байна.

Өмнө нь Хятадын хайгуулын төхөөрөмжид хоёр ч удаа далайгаас дохио ирсэн аж. Австралийн “Ocean Shield” хөлөг ч энэ дохиог хүлээн авсан гэнэ. Аврагчид Энэтхэгийн далайн гүнээс илэрсэн үл мэдэгдэх дохио сураггүй болсон онгоцных мөн эсэхийг тодруулахаар ажиллаж байгаа аж. Хятадын багийнхан дохио ирүүлсэн газраас 90 километрийн зайтай цагаан зүйл хөвж буй талаар мэдээлжээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

unshigch:
yag odoogoor mun esekhiig ni batlaagui l baigaa shuu dee
2014-04-08
tamiin togoo:
dalain gund unasan ongotsnoos l dohio irneshdee uur ter dalain yrooloos yun dohio irdiin hun muulj busdiig buruutgah gedeg tamiin togoonii amidralaasaa saltsgaagaach mongolchuud min dee iim medeejiin ymiig oilgood unshchihaj chadahgui aldaal haigaad suudag sonin garuud ymaa
2014-04-08
зочин:
онгоцноос дохио ирсэн биш , далайн гүнээс ирсэн дохио гэж байна шүү дээ аниа минь ээ гарчигаа зөв өгөөч дээ
2014-04-07
холионы хутгуур:
дэлгэрцэцэгээ мэдээ сайн боловсруулж бич онгоцноос дохио ирсэн юм шиг болж далайгаас ирсэн байна шдээ, байнга хольж сольж бичих юмаа
2014-04-07
zochin:
yu hugjih ch boloogui bna daa. iim olon honoj bhd olj chadahgui. bas buduuleg bna daa
2014-04-07