Эхний улиралд 31975 хүн эрүүлжүүлэгджээ

img

Энэ оны эхний улирлын байдлаар Цагдаагийн байгуулагад 31975 хүн эрүүлжүүлэгдсэн байна. Үүнээс гурван сарын хугацаатай арихнаас гаргах албадан эмчилгээнд 113 хүнийг хамруулсан бол 100 гаруй хүн сайн дураараа хамрагджээ. Архи хэтрүүлэн хэрэглэж, эрүүлжүүлэх байранд саатуулагдсан иргэдийн нас залуужих хандлагатай байгаа аж.

Мөн хавар ноолуур гарах цагаар болон оюутан сурагчдын төгсөлтийн баяр, амралт зугаалгатай холбоотойгоор архи хэтрүүлэн хэрэглэж, биеэ авч явах чадваргүй болсон залуус эрүүлжүүлэхэд саатуулагдахаас гадна гэмт хэрэгт холбогдох, оролцох тохиолдол нэлээн гардаг.

Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд хүний амь нас хохироосон онц хүнд 25 гэмт хэрэг гарсны 90 хувь нь архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэснээс болж үйлдэгдсэн байна. Иймээс архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байгаа юм.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ