Үерийн далан, суваг шуудууг цэвэрлэлээ
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас бүх нийтийн их цэвэрлэгээний өдрүүдийг эхлүүлсэнтэй холбоотойгоор “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” энэ сарын 05-наас эхлэн нэгдсэн цэвэрлэгээ хийсэн. Амралтын өдрүүдэд үргэлжилсэн цэвэрлэгээний хүрээнд 88 рейсээр хог ачиж, Дэнжийн мянга, Ханын материал орчмын суваг шуудууг цэвэрлэн Офицер, Кино үйлдвэр, Хөдөө аж ахуйн буудал, Төв шуудан, 10-р хороолол, Чингисийн талбайн хонхтой саадны мод, бут, сөөгний сийрэгжүүлэлт хэлбэржүүлэлт хийсэн байна.
Мөн Баянзүрх дүүргийн урд талын замд 45 ширхэг хайсыг шинээр суурилуулж, Сонгинохайрхан дүүрэгт тэмдэглэлт арчлалт хийн 32-оос 7 буудал хүртэл 450 хуучин хайс хашлагад цацруулагч нааж, эвдэрхий хогийн савуудыг гагнаж, засчээ.
,
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ