“Эврика” эрдэм шинжилгээний бага хурлын салбар хуралдаан эхэллээ
Залуу багш, оюутны хүсэн хүлээдэг “Эврика” эрдэм шинжилгээний бага хурал /ЭШБХ/ өнөөдөр эхэллээ. Дээрх хуралд оролцохын тулд оюутан, залуус маань багагүй шалгуур давж байж салбар хуралдаанд оролцох эрхээ авч, салбар хуралдаанаас шалгарсан сэдвээрээ нэгдсэн хуралдаанд оролцдог онцлогтой. Энэхүү ЭШБХ нь залуу багш, оюутны эрдэм мэдлэг, чадал чансааг сорьсон томоохон хурлуудын нэг бөгөөд 21 дэх жилдээ уламжлал болгон зохион байгуулагдаж байгаа аж. Энэ удаагийн ЭШБХ-д нийт 107 бүтээл ирснээс өнөөдөр МЗХ-ны төв байранд эдийн засаг, бизнесийн салбарын хуралдаан эхэлж нийт 21 залуу багш, оюутны илтгэл тавигдаж байна.
d
Техник технологи, мэдээллийн технологи энэ сарын 8-нд, нийгмийн ухааны салбар, хууль эрх зүй энэ сарын 9-нд, газар зүй геологи, экологи хөдөө аж ахуй энэ сарын 10-нд, байгалийн ухаан /физик, математик, хими/, анагаах ухаан энэ сарын 11-нд тус тус зохи огдох ажээ. Харин энэ сарын 16-ны өдөр Төрийн ордны их танхимд нэгдсэн хуралдаан зохион байгуулагдана. Эврика эрдэм шинжилгээний бага хурал олон нийтэд нээлттэй бөгөөд сонирхсон илтгэлээ ирж сонсох бүрэн боломжтой юм байна.
s
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ